Өнөөдөр
2024/11/23Улаанбаатар
1 cUSD
3,416.66 ₮EUR
3,584.08 ₮JPY
22.07 ₮CHF
3,857.15 ₮SEK
309.43 ₮GBP
4,297.13 ₮BGN
1,832.23 ₮HUF
8.72 ₮EGP
68.70 ₮INR
40.44 ₮HKD
439.03 ₮RUB
33.43 ₮KZT
6.86 ₮CNY
471.48 ₮KRW
2.43 ₮KPW
26.28 ₮CAD
2,446.33 ₮AUD
2,223.90 ₮CZK
141.36 ₮TWD
104.95 ₮THB
98.66 ₮IDR
0.22 ₮MYR
766.02 ₮SGD
2,540.55 ₮AED
930.21 ₮KWD
11,102.42 ₮NZD
1,996.01 ₮DKK
480.51 ₮PLN
826.21 ₮UAH
82.77 ₮NOK
309.29 ₮NPR
25.27 ₮ZAR
189.30 ₮TRY
98.84 ₮VND
0.13 ₮XAU
9,210,136.61 ₮XAG
107,197.71 ₮SDR
4,483.74 ₮Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний хүсэлтийг хүлээн авч үнэтэй цагаа зориулан ярилцлага өгч байгаад баярлалаа.
- “Чий Экэ” гэж нэр ямар утгатай вэ? Энэ талаар яриагаа эхэлье?
“Чий Экэ” гэдэг нэр маань “Чих хэмнэл” гэсэн утгатай монгол үг байгаа юм. Хүмүүс хятад үг юм уу гэж их асуудаг юм байгаан. “Чий” гэдэг маань “Хэмнэл” гэсэн утгатай. “Экэ” гэдэг маань эхлэл гэсэн утгатай. Хүн сонсохоосоо бүх юмыг эхлэдэг тэгээд бодож байгаад өөрийн багын нэр болох Чика гэдэг нэртэйгээ холбож “Чий Экэ” гэдэг нэрийг өгсөн. Ердөө л ийм утгатай үг юм.
- Компаний нэрийг тань хүний нэрийн товчлол юм болов уу гэж бодож байлаа. Утга учиртай нэр байжээ.
Би “Их Монгол Язгууртан төрийн бус байгууллага”-д хамаарагддаг юм. Энэ байгууллага маань бид бүхний мартагдсан өв уламжлалыг сэргээн сануулж байдаг. Үг гэдэг маань өөрөө хүчтэй зэвсэг. Үгээр үр тарина гэж ярьдаг. Энэ нэрийг бодож бараг 2 жил болсон байх. Ямар нэг зүйлийг эхлүүлээд нэр өгөх гэж бодно гэдэг бол их хэцүү зүйл байна билээ. Удаан бодсоны эцэст энэ нэрийг өгсөн.
-Анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байв?
Анх нөхөртэйгээ хоёулахнаа л үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2016 оны 2 сард бага охин маань 3 сартай байсан үе. Тухайн үед унтлагынхаа өрөөг суллаж байгаад гэрээрээ захиалга авч эхлэж байлаа. Удалгүй 6 сард нь нөхрийнхөө компаниас цалингийн зээл авч хашаандаа жижиг байшин барьж үйлдвэрийн цехээ ашиглалтанд оруулсан. Эхэндээ өөрөө загвараа гаргаж, эсгүүрээ хийчихээд түрийгээ оёсоны дараа нөхөр маань уллаад ингэж л эхэлж байлаа.
-Өөрөө эсгүүрээ гаргадаг гэж хэллээ. Ингэхэд та өөрөө энэ чиглэлийн мэргэжилтэй юу? Эсвэл сургалт дамжаагаар сурав уу?
- Бага охиноо түрүүлэхээс өмнөхөн Б.Туул багшийн 3 сарын Европ гутлын сургалтанд сууж төгссөн. Төгсөх үед жирэмсний хордлоготой байсан учраас ямар нэгэн газар дадлага хийх ямар ч боломж гараагүй. Харин төрөөд 3 сар тэнхэрсэнийхээ дараагаар шууд гутал хийж эхэлсэн дээ.
-Жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эхлүүлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хөрөнгө санхүүжилтийн асуудалаас гадна мэдээ мэдээллийн хэрэгцээ маш чухал. Энэ тал дээр дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зохион байгуулдаг сургалт үзэсгэлэн худалдаанд хэр зэрэг хамтран ажилладаг вэ?
Миний хувьд тухайн үед хүүхдүүд бага байсан учраас гадуур ажил хөөцөлдөөд явах боломж байгаагүй. Яахав эргээд харж байхад маш их боломж байдаг юм байна. Бусдыг харж суухгүйгээр өөрөө санаачлаад өөрийнхөө зорьсон зүйлийн төлөө өөрөө л хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм байна гэж боддог. Манай компанийн хувьд 2019 онд ЖДҮДТөвд бүртгүүлж үзэсгэлэн худалдаа болон сургалтын талаарх мэдээ мэдээллийг авдаг болсон. Мөн 2019 онд төвөөс зохион байгуулсан “Бизнесээ эхэл” сургалтанд хамрагдаж нийт 3 удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцсон.
Одоо та хичнээн хүний ажлын байрыг бий болгоод байна вэ?
5 хүний ажлын байрыг бий болгосон. Одоогоор 1 оёдолчин, 2 улалгаачин, 2 туслах ажилчин ажиллаж байна.
Танай компанийн “Хүннү” гутал бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
Энэ бол манай компанийн “брэнд” бүтээгдэхүүн. Анх 2016 оны 6 сард үйлдвэрийн байраа бариад 11 сард компаниа байгуулсан. 1 сард Цагаан сарын өмнөхөн бодож байгаад энэ загвараа хийж байлаа. Анхны гуталаа зарж фэйсбүүк хуудсанд тавиад 2 дахиа хийгээгүй байхад захиалгандаа дарагдаад бараг л захиалгын оператор ажиллуулахаар хэмжээний ачаалалтай ажиллаж маш их урам авч байлаа. Тэр үеээ эргэн дурсахад хийж байсан гутал маань алдаатай, туршлага бага байсан. Эргээд анх хийж байсан гутлуудаа харахаар инээд хүрэхээр юм байж л байдаг. Манай гутлын хувьд үндэсний хэв шинжийг европ гутлын загвартай хослуулж гаргаснаараа онцлогтой. Хажуугаас нь харахад товч шилбэтэй. Анхандаа хүмүүс дээлний товч гутлын түрийн дээр хийсэн байна гээд их шүүмжилсэн. Тэр байтугай л товч гутлан дээр байж л байдаг. Тэрэнтэй адилхан загвар.
Би өөрөө хөлөө их ачиж суудаг хүн. Харин Хүннү гутлын өмссөн үедээ хөлөө ачиж суудаггүй. Учир нь товч шилбэ нь хөлийг нухдаг. Энэ ч бас өөр нэг давуу тал болдог.
Манай гутлыг монголчууд төдийгүй аялал жуучлалаар ирсэн гадаадууд шохоорхон шууд худалдаж авдаг. Мөн дэлхийн өнцөг буланд байгаа монголчууд интернэтээр захилгаа өгч худалдан авч байгаа нь надад өөрт маш сайхан санагдаж өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг. Би гутлынхаа арьсыг авдаг хүнээс их итгээд өнгийн, цэцэгтэй арьс авдаг. Тийм төрлийн арьс зарагдаггүй байж байгаад танай гутлаас санаа авч цэцгэн хээтэй арьснуудын худалдан авалт сайжирсан гэж хэлэхийг сонсоод их баярладаг. Ерөнхийдөө манайхан хар бараан түрийтэй гутлыг авч өмсдөг. Цэцэгтэй арьсаар түрийтэй гутал урлаад даашинз дээр өмсөөд явахад хүртэл дэгжин загварлаг байдаг. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас зуны цагт хөдөө явахад бас л жиндээд байдаг. Тэр үед түрийтэй гуталтай халууцвал нимгэн оймстой, даарвал улавчаа зузаалаад өмсөх боломжтой. Юун дээр ч зохицдогоороо давуу талтай.
- Гутал үйлдвэрлэхэд юу хамгийн чухал вэ? Анх гутал үйлдвэрлэж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ?
Нэгд, материал. Хоёрт, ур чадвар. Гуравт, зах зээл. Зах зээл бол байгаа. Хамгийн гол нь тууштай хийх нь л чухал. Сүүлийн жилүүдэд үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжиж бараа бүтээгдэхүүнийг авах сонирхолтой залуус их болж, дэмжин ажилладаг болсон нь олзуурхууштай.
- Гутал үйлдвэрлэж буй арьс туслах материалууд нь гутлын эдэлгээнд их нөлөөлдөг байх. Танай компаны хувьд дотоодын ямар арьс ширний үйлдвэртэй холбоотой ажилладаг вэ?
Манайх Нэхээсгүй Эдлэл ХК-ийн эсгийг хамгийн сайн авдаг. Эсгий нь чийг татахгүй яг л манай орны уур амьсгалд их тохирдог учраас их сайн. Мөн Дархан Нэхий ХК-ийн нэхийг авч өвлийн гуталны доторт ашигладаг.
-Танай гутал ямар нэртэй дэлгүүр, худалдааны төвүүдэд борлуулагддаг вэ? Орон нутагт хүргэлт хийдэг үү?
Манай гутлын борлуулалтын гол суваг бол интернэт, фэйсбүүкээр дамжуулан захиалга авч борлуулдаг. Хөдөө орон нутгийн хэрэглэгчийн захиалгыг 7- 10 хоногт үйлдвэрлэж орон нутгийн унаанд өөрсдөө өгч явуулдаг. Хотод “Нарантуул” худалдааны төвийн гар хийцний гутал зардаг 95 тоот лангуу, “Баянзүрх” захад Хан Талсын С34 тоот лангуугаар дамжуулан худалдаалж байна. Ерөнхийдөө гол суваг бол интернэт, фэйсбүүк болж байна. Энэ нь ч захиалагч хэрэглэгчтэйгээ шууд холбогдох боломжийг олгож байдаг.
-Гэр бүлийн гишүүдээс тань танд хамгийн их тусалдаг, гол үүрэгтэй нь хэн бэ?
Мэдээж миний хань минь л байгаа. Эхлэхээс минь авхуулаад нялх биетэй байж гутал хийнэ гээд гэрээрээ дүүрэн цавуу үнэртүүлээд байж байхад “чи болж байгаа юм уу? Тэгье ээ тэгье” гээд дэмжиж байсан. Уллагаа хийж сурмаар байна гэхэд л тэгье гээд сураад хийж байсан. Миний сайн хамтрагч, найдвартай ар тал минь болж байдаг. Одоо бол гутлынхаа үйлдвэрлэл дээр борлуулалт, бараа бүтээгдэхүүн татхаас эхлүүлээд шаардлагатай тохиолдолд өөрөө хүртэл гутлынхаа улыг татаад ажиллаж байдаг.
-Таны үйлдвэрлэдэг гутлыг танай гэр бүл, хамаатан найз нөхдүүд хэр зэрэг хэрэглэдэг вэ?
Бүгд үнэнч хэрэглэгчид гэж хэлж болно. Тэр ч байтугай цагаан сараар ах дүү нараараа уулзалдаад сууж байхад Чикагийн брэндийг өмсчихсөн байна гэж бас нэгэн яриа болцгоодог. Манай хүүхдүүдийн хувьд спорт пүүз л гаднаас худалдан авч өмсдөг. Хүүхдүүд маань ээжээ та пүүз хийгээч гэж хэлдэг. Энэ талаар хийх гэж бас судлаж үзэж байсан. Гэвч улыг нь дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас заавал хоёр хөршөөсөө авах шаардлага тулгардаг. Яг авахдаа тулахаар хэдэн мянган ширхэгийг авбал нийлүүлнэ гэсэн шаардлага тавьдаг. Манай зах зээл өөрөө их жижигхэн шүү дээ. Түүнээс бол хүмүүсийн гол хэрэглээ бол пүүз болсон байна. Эрэгтэй эмэгтэй хөгшин залуугүй пүүз өмсдөг. Цаашдаа пүүз хийнэ гэж бодож байгаа.
- Коронавирусийн цар тахал, хөл хорионоос үүдэн олон салбарын бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, доголдоод байгаа. Танай салбарт цаг үеийн энэ асуудал нөлөөлж байна уу?
Нөлөөлөлгүй яахав. Үйл ажиллагаагаа жигдрүүлэхийн тулд ажилчиддаа цалинг нь өгөөд өөрсдөө ч цалингүй байж байгаад уламжлалт Цагаан сарын баярын үеэр бараа бүтээгдэхүүнээ борлуулж алдагдалаа нөхдөг. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтын гол сар бол Цагаан сар байдаг. Гэтэл энэ жилийн цагаан сарын өмнөхөн борлуулалт зогсчихсон гэр бүлийн хувьд цагаан сарын хэрэглээний зардал гэх мэт зардалууд байсан учраас их хүнд нөлөөлсөн. Энэ жилийн үйлдвэрлэсэн гутлуудаа дараа жилийн цагаан сараар борлуулахаар хадгалаад байж байна.
- Амжилттай сайн яваа бизнес эрхлэгчдийн ард асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг. Бизнесээ эхэлсэнээс хойш таны амьдралын тань хэмнэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүс зүүдэндээ хүртэл бизнесээ хийж байдаг. Амрах завгүй. Хашаандаа байдаг болохоор нэг талаараа гэрийнхэндээ анхаарал хандуулаад нөгөө талаар ажлаа амжуулаад их завгүй болсон. Хотын түгжрээнд орохгүй яг л өөрийнхөө ажлаа хийчихдэг. Хэрвээ гадуур ажил амжуулахаар бол орох газраа, цагаа сайтар төлөвлөж байгаад ажлаа амжуулдаг болсон.
- Өөртөө тань ярилцаж байхад хувь хүнийхээ хувьд та дайчин зан чанартай бусдаас ялгарах онцлог шинж ажиглагдлаа. Энэ зан чанар чинь өөрийн тань бизнест тань нөлөөлсөн үү? Гарааны бизнесээ эхлэх гэж байгаа эмэгтэйчүүддээ хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
Ер нь бол зорилгынхоо төлөө зоригтой эхлэх хэрэгтэй. Тэвчээртэй байх хэрэгтэй болов уу. Заримдаа шантраад уйлах үе ч байна. Болимоор санагдах ч үе байна. Бүх юм дардан байхгүй. Сүүлийн үед бүсгүйчүүд өөрийгөө их хөгжлүүлдэг болсон байна. Юу хиймээр байна дуртай зүйлээ бариад гол нь эхлэх л хэрэгтэй. Гол нь тууштай, тэвчээртэй л байх хэрэгтэй. Бусдын сайн муугаар хэлэхэд анхаарлаа хандуулалгүй зөвхөн үр дүнгээ, хийсэн бүтээсэнээ харуулах хэрэгтэй. Монголын зах зээлд боломж хаа сайгүй бий. Аливаа зүйлд тууштай хүн л амжилтанд хүрнэ гэж би боддог.
ХАЛУУН ДОТНО ЯРИА ӨРНҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА