Өнөөдөр
2025/07/04Улаанбаатар
26 cUSD
3,581.77 ₮EUR
4,226.85 ₮JPY
24.90 ₮CHF
4,525.87 ₮SEK
375.24 ₮GBP
4,890.91 ₮BGN
2,161.21 ₮HUF
10.56 ₮EGP
72.58 ₮INR
42.00 ₮HKD
456.28 ₮RUB
45.45 ₮KZT
6.90 ₮CNY
500.15 ₮KRW
2.63 ₮KPW
27.55 ₮CAD
2,635.01 ₮AUD
2,356.09 ₮CZK
171.23 ₮TWD
124.10 ₮THB
110.74 ₮IDR
0.22 ₮MYR
848.86 ₮SGD
2,816.41 ₮AED
975.16 ₮KWD
11,739.08 ₮NZD
2,175.75 ₮DKK
566.49 ₮PLN
991.00 ₮UAH
85.81 ₮NOK
355.42 ₮NPR
26.25 ₮ZAR
204.46 ₮TRY
89.79 ₮VND
0.14 ₮XAU
12,010,444.89 ₮XAG
132,213.70 ₮SDR
4,927.19 ₮Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмаас
Долоо. Үйл ажиллагааг үнэлж, дүгнэх
7.1 Идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан албан хаагчид тухайн ажилтны сарын үндсэн цалингийн 25 хүртэл хувиар бодож ур чадварын болон бусад нэмэгдэл хөлсийг олгоно.
7.2 Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд, жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.
7.3 Албан хаагч үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, түүнчлэн эзгүй байгаа албан хаагчийн үүргийг орлон гүйцэтгэвэл үндсэн цалингийн 40 хүртэл хувийн нэмэгдэл олгоно.
7.4 Албан хаагчдын Хөдөлмөрийн гэрээ, ажлын үр дүнг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх хэсэгт зааснаар улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгоно.
Мөнгөн урамшуулал олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан журмыг баримтална. Ажилтан, албан хаагчдын ажлыг дүгнэхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзаж хамт олны хурлаар шийдвэрлэнэ.
Үүнд: • Ажилтны албан тушаалын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хугацаандаа бүрэн биелэгдсэн эсэх • Байгууллагын жилийн төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хийгдэж буй эсэх • Олон нийтийн ажилд оролцсон байдал • Байгууллагад шинэ санаа, санаачилга гарган ажиллаж, нэвтрүүлсэн байдал • Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж, нэгдсэн системд зөрчилгүй ажиллаж байгаа эсэх • Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг бүрэн хэрэгжүүлж буй эсэх • Дээд газрын болон байгууллагын холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөн ажиллаж буй эсэх • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт
Найм. Шагнал урамшуулал
8.1 Байгууллага нь албан тушаалын чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээг сайн биелүүлж, идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлж тодорхой үр дүнд хүрсэн шилдэг албан хаагчийг хамт олны хурлаар хэлэлцэн тодруулж, дараах байдлаар шагнаж, урамшуулна.
Үүнд: А. Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар тодорхойлох Б. Эд зүйл, үнэ бүхий зүйл дурсгах В. Төрийн дээд одон, медалиар шагнагдсан, байгууллагын оны шилдэг ажилтанаар шалгарсан тохиолдолд 1-2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгох