Өнөөдөр

2024/11/12

Улаанбаатар

3 c
  • USD

    3,410.23 ₮
  • EUR

    3,645.88 ₮
  • JPY

    22.18 ₮
  • CHF

    3,883.87 ₮
  • SEK

    313.89 ₮
  • GBP

    4,396.98 ₮
  • BGN

    1,864.07 ₮
  • HUF

    8.93 ₮
  • EGP

    69.21 ₮
  • INR

    40.41 ₮
  • HKD

    438.73 ₮
  • RUB

    34.79 ₮
  • KZT

    6.92 ₮
  • CNY

    474.45 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    26.23 ₮
  • CAD

    2,449.26 ₮
  • AUD

    2,243.42 ₮
  • CZK

    144.26 ₮
  • TWD

    105.47 ₮
  • THB

    99.26 ₮
  • IDR

    0.22 ₮
  • MYR

    773.65 ₮
  • SGD

    2,562.93 ₮
  • AED

    928.46 ₮
  • KWD

    11,100.29 ₮
  • NZD

    2,033.01 ₮
  • DKK

    488.90 ₮
  • PLN

    840.50 ₮
  • UAH

    82.61 ₮
  • NOK

    308.96 ₮
  • NPR

    25.26 ₮
  • ZAR

    193.58 ₮
  • TRY

    99.36 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    9,109,218.81 ₮
  • XAG

    106,907.13 ₮
  • SDR

    4,526.84 ₮

2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН

sudalg.png

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд бизнесийн болон аж ахуй эрхлэлтийн чиглэлээр сургалтуудыг явуулж, төслийн болон бусад зөвлөгөө өгөх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлд хамруулах, гадаад дотоодод үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцуулах, шинээр бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаанд бойжуулах, бие даан хөгжих чадвартай аж ахуйн нэгж болгон зах зээлд гаргахад нь туслах зэрэг хуулийн хүрээнд боломжит хэлбэрүүдээр дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Дээрх зорилгын хүрээнд төвөөс зохион байгуулж буй арга хэмжээ /үзэсгэлэн худалдаа, сургалт/-нд оролцогч дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-ийн төлөөлөлүүдээс сэтгэл ханамжийн судалгааг цаасаар болон цахимаар авч үйл ажиллагаандаа тусган ажиллаж ирсэн.

2024 онд хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны асуулга /9 асуулгатай/-ыг боловсруулж төвөөс зохион байгуулж буй арга хэмжээнд сэтгэл ханамж хэр байгаа талаар тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, ажил үйлчилгээгээ сайжруулахаар энэхүү асуулгыг авсан.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг www.jijigdund.mn цахим хуудас болон хэвлэмэл хуудас ашиглан 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 29-ний хооронд тус байгууллагаас үйлчилгээ авсан иргэдээс судалгаа авсан.

  1. Судалгаанд 136 иргэн оролцсон бөгөөд насны бүтцээр авч үзвэл 26-45 хүртэлх насны иргэд 68 хувь эзэлж байна.
  2. Жендэрийн харьцаагаар авч үзвэл судалгаанд оролцогч 136 иргэний 26 хувь нь эрэгтэй, 74 хувь нь эмэгтэй иргэд оролцсон байна.
  3. Боловсролын харьцаагаар авч үзвэл судалгаанд оролцогч 136 иргэний 13 хувь нь тусгай, 26 хувь нь бүрэн дунд, 61 хувь нь дээд боловсролтой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч байна.
  4. Үйл ажиллагааны чиглэлээр ангилвал судалгаанд 136 иргэнийг үйл ажиллагааг үндсэн 7 төрөлд хувааж цахим санал асуулга болон үзэсгэлэн худалдаа, сургалтад хамрагдсан иргэдээс авсан.
  5. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний талаарх мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ? гэсэн асуулгад 49 хувь нь цахим хуудас /facebook, page/, 10 хувь нь телевиз, 35 хувь нь дүүргийн ЖДҮТөв /70007012 дугаарын утас/-өөс, 6 хувь нь явуулын нэг цэгийн үйлчилгээнээс, 2 хувь нь бусад гэж хариулсан байна.
  6. Албан хаагчдын зан харилцааг хэрхэн үнэлж байгаа талаарх асуулгад 96 хувь нь сайн, 3 хувь нь дунд, 0 хувь нь муу, 1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. 
  7. Та манай байгууллагаас ямар үйлчилгээ авч байсан бэ? гэсэн асуулгад нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 25 хувь нь үзэсгэлэн худалдаа, 15 хувь нь сургалт-арга зүйн зөвлөгөө, 30 хувь нь ажлын байр, 15 хувь нь гадаад худалдаанд дэмжлэг, 15 хувь нь төслийн зээлийн дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
  8. Таны бодлоор цаашид юунд анхаарах шаардлагатай вэ? гэсэн асуулгад 38 хувь нь зээл төсөл хөтөлбөрт хамруулах, 21 хувь нь борлуулалтын нэгдсэн цэг байгуулж бараа бүтээгдэхүүнээ нэмүү өртөггүй борлуулах, 19 хувь нь алслагдсан хороодод зөөврийн ажлын байр байршуулж үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгох, 12 хувь нь дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН-үүдийн гадна талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулах, 10 хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн том байртай болж Бойжуулах төвийн үйл ажиллагаанд хамрагдаж үйлдвэрлэл эрхлэж өрхийн орлогоо нэмэх хүсэлтэй байна гэсэн хариултуудыг өгсөн байна.
  9. Судалгаанд оролцогч иргэдээс танд өөр санал байвал бичнэ үү? гэсэн асуулга бөглүүлэхэд дараах хариултыг өгсөн байна.

ДҮГНЭЛТ

Судалгаанд нийт цахим санал асуулга болон үзэсгэлэн худалдаа, сургалтад хамрагдсан нийт 136 үйлдвэрлэл эрхлэгч оролцсон бөгөөд насны бүтцээр авч үзвэл бүх насны төлөөлөл жигд хамрагдсан байна.

  1. Хүйсийн харьцаагаар авч үзвэл 26 хувь нь эрэгтэй, 74 хувь нь эмэгтэйчүүд оролцсон бөгөөд 2023 оноос эмэгтэйчүүдийн санал асуулгад хамрагдсан байдал 15 хувиар өссөн байна. 
  2. Судалгаанд хамрагдсан иргэдийн боловсролын түвшингээр авч үзвэл судалгаанд хамрагдсан иргэдийн 61 хувь нь дээд боловсролтой иргэд хамрагдсан байна.
  3. Та манай байгууллагаас ямар үйлчилгээ авч байсан бэ? гэсэн асуулгад нийт судалгаанд хамрагдсан 136 иргэдийн 25 хувь нь үзэсгэлэн худалдаа, 15 хувь нь сургалт-арга зүйн зөвлөгөө, 30 хувь нь ажлын байр, 15 хувь нь гадаад худалдаанд дэмжлэг, 15 хувь нь төслийн зээлийн дэмжлэг авах хүсэлтэй гэсэн хариултыг өгсөн байна.
  4. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний талаарх мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг талаарх асуулгад мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ? гэсэн асуулгад 49 хувь нь цахим хуудас /facebook, page/, 10 хувь нь телевиз, 35 хувь нь дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн /70007012 дугаарын утас/-өөс, 6 хувь нь явуулын нэг цэгийн үйлчилгээнээс, 2 хувь нь бусад гэж хариулсан байна.
  5. Албан хаагчдын зан харилцааг хэрхэн үнэлж байгаа талаарх асуулгад 96 хувь нь сайн, 3 хувь нь дунд, 0 хувь нь муу, 1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байгаа нь албан хаагчдыг төрийн албан хаагчдын харилцаа, ёс зүйн сургалтад тогтмол хамруулж байгаа үр дүнг илэрхийлж байна.
  6. Таны бодлоор цаашид юунд анхаарах шаардлагатай байна? гэсэн асуулгад 38 38 хувь нь зээл төсөл хөтөлбөрт хамруулах, 21 хувь нь борлуулалтын нэгдсэн цэг байгуулж бараа бүтээгдэхүүнээ нэмүү өртөггүй борлуулах, 19 хувь нь алслагдсан хороодод зөөврийн ажлын байр байршуулж үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгох, 12 хувь нь дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН-үүдийн гадна талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулах, 10 хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн том байртай болж Бойжуулах төвийн үйл ажиллагаанд хамрагдаж үйлдвэрлэл эрхлэж өрхийн орлогоо нэмэх хүсэлтэй байна гэсэн хариултуудыг өгсөн байна.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга