Өнөөдөр

2024/11/21

Улаанбаатар

2 c
  • USD

    3,415.07 ₮
  • EUR

    3,609.56 ₮
  • JPY

    21.93 ₮
  • CHF

    3,860.14 ₮
  • SEK

    311.95 ₮
  • GBP

    4,333.72 ₮
  • BGN

    1,845.53 ₮
  • HUF

    8.82 ₮
  • EGP

    68.89 ₮
  • INR

    40.47 ₮
  • HKD

    438.85 ₮
  • RUB

    34.16 ₮
  • KZT

    6.90 ₮
  • CNY

    471.55 ₮
  • KRW

    2.45 ₮
  • KPW

    26.27 ₮
  • CAD

    2,445.54 ₮
  • AUD

    2,226.97 ₮
  • CZK

    142.78 ₮
  • TWD

    105.06 ₮
  • THB

    98.54 ₮
  • IDR

    0.22 ₮
  • MYR

    764.25 ₮
  • SGD

    2,547.89 ₮
  • AED

    929.78 ₮
  • KWD

    11,108.81 ₮
  • NZD

    2,012.33 ₮
  • DKK

    483.90 ₮
  • PLN

    833.20 ₮
  • UAH

    82.72 ₮
  • NOK

    310.26 ₮
  • NPR

    25.28 ₮
  • ZAR

    188.56 ₮
  • TRY

    99.04 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    8,953,118.27 ₮
  • XAG

    105,535.91 ₮
  • SDR

    4,488.31 ₮

Б.Долгоржав: Малгай миний амьдралд өгөөжөө өгч байна...

101013140_659831297907744_8867247766875668480_n.jpg

Зочин : Б.Долгоржав ХУД 6-р хороо, Нүхт – 123 – А

ХАН-УУЛД ҮЙЛДВЭРЛЭВ

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс гуравдугаар сарыг “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих сар” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Хан-Уулд үйлдвэрлэв” ярилцлагын буландаа тууштай, уйгагүй хөдөлмөрлөж үр дүнг нь тодорхой хэмжээнд үзэж яваа дүүргийн хөдөлмөрч эмэгтэйчүүдийн нэг Б.Долгоржавтай хийсэн ярилцлагаас уншигч та бүхэнд хүргэж байна. Тэрээр хувиараа өрхийн бизнес эрхэлдэг, Хан-Уул дүүргийн иргэн юм.

ХӨДӨЛМӨРЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ...

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний хүсэлтийг хүлээн авч цаг гаргасанд баярлалаа. Ярилцлагаа таны бизнесийн гараагаа эхлүүлж байсан тэр үеэс эхлэх нь зөв болов уу гэж бодож байна.

-Дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжин ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Миний хувьд гэр бүлийн хүнтэйгээ суусан тэр үеэс бизнесийн гараагаа эхэлсэн гэхэд болно. Тухайн үед манай нөхөр хувиараа оёдол хийдэг байсан. Би оёдол үйлэнд тааруу байсанч гэр бүлийн бизнес болгох зорилгодоо хөтлөгдөн оёдолчин болсон.

Зах зээл болон худалдан авагчнарын тухайд тиймч нээлттэй бус үед өрхийн бизнесээ эхлүүлсэн гэж ойлгож болох нь.

-Тиймээ. Эхэндээ материал нь олдвол төрөл бүрийн л зүйл хийдэг байлаа. Гэхдээ явцын дунд нэг л зүйлдээр төвлөрч ажиллах ёстой гэдгийг ойлгоод бид хоёр малгайг сонгосон.

МАЛГАЙ МИНИЙ АМЬДРАЛД ӨГӨӨЖӨӨ ӨГЧ БАЙГАА ...

-1998 оны үеэс малгайгаа гэртээ үйлдвэрлэж, гарсан бүтээгдэхүүнээ “Дэнжийн 1000”, одооны “Нарантуул” захдээр худалдаалдаг байсанч тиймч амар байгаагүй. Танилаасаа малгайны материал зээлж аваад, эргүүлээд төлөх зарчимаар явдаг байлаа. Гэхдээ тухайн үед Казакууд ихэвчлэн бөөндөж авдаг байсан нь бид хоёрт захиалга өгөх хүмүүсийн тоог нэмэгдүүлж өгч байсан. Захиалга их авахын хэрээр эргэлтийн төсөв нэмэгдэж, өрхийн хэмжээнд эхлүүлж байсан энэ үйлдвэрлэл маань хөлдээрээ босож чадсан гэж бодогддог.

Нэг малгайг хэдэн төгрөгөөг борлуулдаг байсан бэ?

-Тухайн үед нэг малгай 1500 орчим төгрөгт багтаж гардаг байсан. Гэхдээ малгайны хийц загвараас шалтгаалж үнэ нь өөр өөр байдаг байлаа.

Өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж байсан тэр үеийг одоотой харьцуулахад их өөрчлөлт гарсан байх?

-Тэгэлгүй яахав. Наанадаж зах зээл эрс өөрчлөгдсөн байна. Мөнгөний ханш, үнэ цэнэ ямар болсон билээ, тиймээ. Худалдан авагч нар бүтээгдэхүүнд хандах хандлага өөрчлөгдөж, түүнийг даган үйлдвэрлэл эрхэлж байгаа бид чанар болон загвар, хийцэндээ хүртэл илүү анхаардаг болсон. Мэдээж нэг бүтээгдэхүүнээс олох ашигч нэмэгдсэн.

Хувиараа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд тулгамддаг гол асуудал юу байдаг вэ?

-Асуудал бүрийг тоочвол их зүйл бий. Гэхдээ тэр бүрийг хэлээд гараа хумхиад суувал бид хоёр өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан. Аль болох асуудлаа шийдээд, захиалагчаа алдахгүйн тулд, мөн бүтээгдэхүүний чанараа унагахгүйн тулд ажиллаж ирлээ. Үүний үр дүнд ч жил ирэх бүр шинэ захиалагчийн тоо бага гэлтгүй нэмэгдэж, хуучин захиалагчнар маань одоог хүртэл хамтын ажиллагаатай байгаад баяртай байдаг.

Дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв та бүхэнлүү чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлдэг. Хамтын ажиллагааны тухайд?

-Тиймээ. Хувиараа, өрхийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг төр болон бусад чиглэлд холбож өгч байгаа гол гүүр гэж ойлгодог. Ядаж л бизнесийн гараагаа зөв эхлүүлэх төсөл хөтөлбөрөө оновчтой гаргах арга зүйн зөвлөгөөг тус төвөөс авчиж байна. Эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжыг дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөр дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр томоохон үзэсгэлэн худалдаанд оролцуулж, цэвэр ашгийг нэмэгдүүлж өгч байна. Энэ мэтчилэн жижиг дунд бизнес эрхэлж байгаа биднийг мэдээ мэдээллээр хангаж, бид ч өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ авах боломжтой байдаг. Хамгийн сүүлд гэхэд цагаан сарын баярын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцож боломжын ашигтай байсан.

Та өрхийн үйлдвэрлэлийн ирээдүйгээ ямраар хардаг вэ?

-Жижиг ч бай, том ч бай бизнес эрхэлж байгаа хүн бүхэн ирээдүйгээ томоорл хардаг байх. Миний хувьд бас л тийм бодолтой байдаг. Энэ хугацаанд зах зээлд тодорхой байр суурьтай болсон болхоор гэртээ явуулж байгаа малгайны үйлдвэрлэлээ тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлээд томосгоно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Танай үйл ажиллагаа өргөжвөл ажлын байр бий болгон, ажилтан авах боломжтой юу?

-Бид хоёр нэг ажилтантай. Хамтран ажиллаад бараг арваад жил болсон байна. Тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээд, үйлдвэрлэл явуулах боломжтой томоохон байранд орвол мэдээж ажилтан авч таарна.

Өөрийн бизнесийн туршлагаас хуваалцсан танд баярлалаа. Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна.

-Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нартаа хүрч ажиллаж байгаа танай төвийн хамт олонд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?