Өнөөдөр
2025/12/04Улаанбаатар
-12 cUSD
3,548.92 ₮EUR
4,131.30 ₮JPY
22.79 ₮CHF
4,423.98 ₮SEK
377.26 ₮GBP
4,699.66 ₮BGN
2,113.96 ₮HUF
10.85 ₮EGP
74.68 ₮INR
39.31 ₮HKD
455.95 ₮RUB
45.58 ₮KZT
7.05 ₮CNY
502.37 ₮KRW
2.42 ₮KPW
27.30 ₮CAD
2,540.20 ₮AUD
2,334.12 ₮CZK
171.17 ₮TWD
113.36 ₮THB
111.20 ₮IDR
0.21 ₮MYR
860.14 ₮SGD
2,738.79 ₮AED
966.23 ₮KWD
11,561.13 ₮NZD
2,038.85 ₮DKK
553.15 ₮PLN
976.61 ₮UAH
83.84 ₮NOK
351.24 ₮NPR
24.57 ₮ZAR
207.76 ₮TRY
83.60 ₮VND
0.13 ₮XAU
14,928,478.75 ₮XAG
206,139.02 ₮SDR
4,829.05 ₮
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа орлоо.
Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор үр импортлын зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ОХУ-аас 900 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байна.
Түүнчлэн тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайны үр 500 тонн, хошуу будааны үр 650 тонныг тус тус импортоор авсан.
10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг Хөгжлийн банктай хамтран зохион байгуулна https://mofa.gov.mn/exp/article/entry/2310