Өнөөдөр
2025/12/08Улаанбаатар
-10 cUSD
3,545.52 ₮EUR
4,134.96 ₮JPY
22.93 ₮CHF
4,417.27 ₮SEK
376.62 ₮GBP
4,734.33 ₮BGN
2,114.65 ₮HUF
10.81 ₮EGP
74.53 ₮INR
39.38 ₮HKD
455.49 ₮RUB
46.71 ₮KZT
7.05 ₮CNY
501.56 ₮KRW
2.41 ₮KPW
27.27 ₮CAD
2,542.05 ₮AUD
2,348.73 ₮CZK
170.84 ₮TWD
113.50 ₮THB
111.25 ₮IDR
0.21 ₮MYR
862.97 ₮SGD
2,737.75 ₮AED
965.33 ₮KWD
11,551.18 ₮NZD
2,047.18 ₮DKK
553.66 ₮PLN
977.55 ₮UAH
84.04 ₮NOK
351.03 ₮NPR
24.61 ₮ZAR
209.30 ₮TRY
83.62 ₮VND
0.13 ₮XAU
14,977,213.56 ₮XAG
206,436.66 ₮SDR
4,840.86 ₮
Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ, 9 дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх тайлбайд 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй агаарын #BU AIRSHOW үеэр Монголд зочлох жилийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв-өөс хүнс, бэлэг дурсгал, хувцас, ном, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн төрөлд 13 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, агаарын шоуг зорин ирсэн хэн бүхэнд сурталчилан таниулахын зэрэгцээ нийт 4 сая төгрөгийн боруулалтыг одоогоор хийжээ.
Агаарын шоу нь хоёр өдрийн турш 11.00-24.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 0-12 насныхан харгалзах хүнтэй, үнэ төлбөргүй үзэх боломжтой. Нэг өдрийн тасалбар 30 мянга, хоёр өдрийнх нь 50 мянган төгрөг байсан бөгөөд БНСУ-ын Топ-10 гэж нэрлэгддэг DJ болон Монголын рок поп, хип хоп хамтлаг дуучид, репперүүд оролцсон хөгжмийн фестиваль зохион байгуулагдаж байгаа юм.
Хоёр өдрийн тасалбар нь Бээжинд хосоороо аялах болон бусад сугалаатай. Мөн өдрүүдэд ХУД-ийн 120-ийн автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл автобус цаг тутамд үнэгүй үйлчлэж байна.