Өнөөдөр

2024/11/12

Улаанбаатар

3 c
  • USD

    3,410.23 ₮
  • EUR

    3,645.88 ₮
  • JPY

    22.18 ₮
  • CHF

    3,883.87 ₮
  • SEK

    313.89 ₮
  • GBP

    4,396.98 ₮
  • BGN

    1,864.07 ₮
  • HUF

    8.93 ₮
  • EGP

    69.21 ₮
  • INR

    40.41 ₮
  • HKD

    438.73 ₮
  • RUB

    34.79 ₮
  • KZT

    6.92 ₮
  • CNY

    474.45 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    26.23 ₮
  • CAD

    2,449.26 ₮
  • AUD

    2,243.42 ₮
  • CZK

    144.26 ₮
  • TWD

    105.47 ₮
  • THB

    99.26 ₮
  • IDR

    0.22 ₮
  • MYR

    773.65 ₮
  • SGD

    2,562.93 ₮
  • AED

    928.46 ₮
  • KWD

    11,100.29 ₮
  • NZD

    2,033.01 ₮
  • DKK

    488.90 ₮
  • PLN

    840.50 ₮
  • UAH

    82.61 ₮
  • NOK

    308.96 ₮
  • NPR

    25.26 ₮
  • ZAR

    193.58 ₮
  • TRY

    99.36 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    9,109,218.81 ₮
  • XAG

    106,907.13 ₮
  • SDR

    4,526.84 ₮

“ХОС ШАРГА” ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ Ч.АМАРТҮВШИН:Монгол ахуй, соёл хэрэглээг хойч үедээ уламжлуулъя

355999113_1238180846831548_6512386457896016878_n.jpg

“СОЁЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫГ ДЭМЖИХ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫН ЯРИЛЦЛАГА“СОЁЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫГ ДЭМЖИХ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫН ЯРИЛЦЛАГА

 

-Ажлаа эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?

- Говь-Алтай аймгийн Цогт сумаас 2009 онд Улаанбаатар хотод шилжин ирээд Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу “Өлзийт хороолол”-д суурьшин амьдарч байна. 2017 оноос хойш сур, суран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өрхийн хэмжээнд хийж, өдөр тутмын орлого, амжиргаандаа нэмэрлэж улмаар өнөөдрийн хүртэл тууштай ажиллаж байна.

-Хүүхэд байхад хөдөө нутагт очиход морио унаад хонио хариулдаг, морины эд хэрэглэл бүгд л сураар хийсэн, гараар урласан байдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд залуучууд мотоциклээр малаа хариулж, морины эд хэрэглэл хийдэг хүн ч ховордсон санагддаг. Ийм бүтээгдэхүүн хийж байгааг хараад танаар их бахархлаа. Энэ чадварыг хэнээс та өвлөж авсан бэ?

- Ааваасаа өвлөж авсан өдөр тутмын ахуйн хэрэглээний ардын ухаанд одоо цагийн хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын бүтээл болтол хийхэд олон жилийн судалгаа, туршлага хуримтлуулах хэрэгтэй болсон. Одоо ч суралцсаар, хөгжөөр явна. Нутаг нутгийн онцлог хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүн урлаж, эцсийн хэрэглэгчийн хүсэл болон эдэлгээг даах чанартай бүтээгдэхүүн хийхэд гол анхаарал хандуулж гэр бүлээрээ хөдөлмөрлөж байна.

-Өмнө дурьдсанчлан бид Монгол ахуйгаасаа нэлээд холджээ. Сур, суран эдлэлийн талаар бидэнд танилцуулна уу?  

- Газар газрын сур хийх арга, аргачлал өөр. Манай нутаг /Говь-Алтай/ -т уриар сур хийдэг. Гэтэл хотод өөрөөр хийдэг. Өнгө зүс сайтай байхад нь үйлчлүүлэгчид анхаарч авдаг байх жишээтэй. Хэрэглэгч юу хүснэ түүнийг захиалгын дагуу хурдан шуурхай гаргаж өгөхөд  анхаарч байна. Сүүлийн жилүүдэд сураас гадна арьс ширэн эдлэл түүн дотроо “үнэгүй”-ээд байгаа нэхий, үхрийн ширийг монгол аргаар боловсруулж, олбог дэвсгэр хийх ажлыг эхэлүүлсэн. Захиалагч нэмэгдэж байгааг харахад хийж байгаа ажил маань зөв явааг харуулж байна.

- Энэ их өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд юу хийж байна вэ, залуучуудад зааж сургадаг уу?

- Өрхийн үйлдвэрлэл гэдгээрээ ихэвчлэн эхнэр хүүхэдтэйгээ хамтран  хийж байна. Захиалга их үед ойр тойрны залуучуудыг өдрийн хөлсөөр нь ажиллуулдаг. Сур элдэхэд цаг хугацаа их шаарддаг. Нэг сурсан байхад насны чадвар юм. Зааж сургаад ажиллуулах гэхээр хүмүүс удаан сууж хийх хүсэлгүй байдаг нь харамсалтай.

-Та яриандаа суран эдлэлээс гадна арьс шир боловсруулж эхэлсэн гэсэн, дэлгэрүүлвэл?

-  Үхрийн шир, хонины нэхийг уламжлалт болон үйлдвэрийн аргаар элдэх ажлыг хийж байгаа. Хонины нэхий өлөн гэдсний дагавар мэт хаягдаж, үнэ хүрэхгүй болсон. Монгол малын шим, арьс ширийг хог болгох хаяг биш уламжлалт аргаар дахин боловсруулж орчин цагийн интерер, дизайнд тохирсон бүтээгдэхүүн болгох, улмаар хэрэглээнд нэвтрүүлэхийг хичээж ажиллаж байна. Хонь, үхрийн арьсыг  боловсруулж олбог, буйдангийн урд, тавилга орчиндоо нийцүүлээд оффисдоо ч тавьж болохоор юм.

-Танай бүтээгдэхүүний гол хэрэглэгчид хэн бэ?

- Одоогийн байдлаар бол хэдэн адуучид, малчид байна. Сүүлийн үеийн залуучууд сүлжмэл сур, суран эдлэлээр гэр ахуй гэлтгүй өдөр тутамдаа гангардаг болсон. Цагийн аясаар уламжлалт соёл, уламжлалт ахуй улам сэргэж байна. Нэг хэсэг мяндасаар л бүх зүйлээ орлуулчих гэдэг байсан бол одоо буцаад суран эдлэл амьдралын хэв маяг, ахуй, соёл, эдэлгээ даадаг гэдгийг ойлгодог болсон нь сайшаалтай. Монгол хүн байгаа цагт хэрэглэгч тасрахгүй нь тодорхой л доо. /инээв/

- 2022 онд Соёлын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулсан “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээний шилдэг бүтээлээр танай бүтээгдэхүүн тодорсон. Тухайн үеийн сэтгэгдлээс хуваалцвал?

- Ер нь бол баярлахаасаа илүүтэй хариуцлага нэмэгдлээ гэж ойлгосон. Хот, хөдөөгийн 2000 шахам урлаач, уран дархан, баялаг бүтээгчид дундаас шалгараад “Шилдэг 100”-д шалгарлаа гээд нэр дуудахад миний хичээж хийж байгаа бүтээгдэхүүн “муу” зүйл биш юм байна, цаашид улам сайжруулъя гэж бодож байсан.

-Цаашдын тань зорилго юу вэ, таны бизнесийн зах зээл тэлж, хэрэглэгчид өөр аймаг, сумаас холбогдъё гэвэл хэрхэн холбоо барих вэ?

- 2016, 2017 онд сур, суран эдлэлийн хэрэглээ бага байлаа. Одоо цаг өөр болсон. Үйлдвэрлэл эхэлж байсан үед бүтээгдэхүүнээ хийчихээд зах дээр борлуулах, түүнчлэн өвөл зуны том жижиг морин уралдаанд борлуулдаг байсан. Тухайн үед худалдан авалт хийдэг байсан хүмүүс өнөөдрийн гол захиалгачид болж явж байна. Түүчнлэн төр болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж бодит худалдан авалт, захиалгаа авч байгаа нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид бидний хувьд том давуу тал. Өөрийн гэсэн нэрийн дэлгүүртэй, ажлын байраа томсгож, тогтвортой ажиллах хүчинтэй болохыг зорьж байна. Захиалга өгөх бол хос шарга пейж хуудас ажиллуулдаг. Гэвч ажил, захиалга гэсээр цахим орчинд идэвхтэй байж чаддаггүй ч утсаар холбогдох боломжтой.

-Ярилцсанд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?