Өнөөдөр
2024/11/21Улаанбаатар
2 cUSD
3,415.07 ₮EUR
3,609.56 ₮JPY
21.93 ₮CHF
3,860.14 ₮SEK
311.95 ₮GBP
4,333.72 ₮BGN
1,845.53 ₮HUF
8.82 ₮EGP
68.89 ₮INR
40.47 ₮HKD
438.85 ₮RUB
34.16 ₮KZT
6.90 ₮CNY
471.55 ₮KRW
2.45 ₮KPW
26.27 ₮CAD
2,445.54 ₮AUD
2,226.97 ₮CZK
142.78 ₮TWD
105.06 ₮THB
98.54 ₮IDR
0.22 ₮MYR
764.25 ₮SGD
2,547.89 ₮AED
929.78 ₮KWD
11,108.81 ₮NZD
2,012.33 ₮DKK
483.90 ₮PLN
833.20 ₮UAH
82.72 ₮NOK
310.26 ₮NPR
25.28 ₮ZAR
188.56 ₮TRY
99.04 ₮VND
0.13 ₮XAU
8,953,118.27 ₮XAG
105,535.91 ₮SDR
4,488.31 ₮-Дээврийн хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэдэг танай компанийг Хан-Уул дүүрэг болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс “Хан-Уулын брэнд” бүтээгдэхүүн хэмээн онцлож энэ удаагийн хийж байгаа юм. Та бүхэн компанийн үйл ажиллагаагаа танилцуулна уу?
-Манай компани 2019 онд дөрвөн улирлын дээврийн хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл монгол орны байгаль цаг уурт тохируулан нэн ховор болон ховордсон эм, цэцгийн үрсэлгээ, тариалалтыг улирал харгалзахгүй ургуулах, нутагшуулах ажлыг гүйцэтгэж байна.
-Дээврийн хүлэмж хот суурин газар шинэ өнгө, шинэ орчин болж хөгжиж байна?
-Олон хүн төвлөрсөн, суурин газарт дээврийн хүлэмжийг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Бага зайнд мекро элментээр баялаг хүнсний ногоог тариалаад эрүүл хүнс хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Навчит ногооны төрлийг зах зээлд бүрэн хангах боломжгүй. Тиймээс дээврийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн бортоготой тариалалтыг улирал харгалзахгүй тариалах нь хөрсний тариалалтаас давуу талтай. Та байшин барьсан бол шувуун нуруу хийх биш хавтгай дээвэр хийгээд үүндээ хүлэмж байгуулах боломжтой.
-“Органик” бүтээгдэхүүн гэж ямар орчинд ургуулсан ногоог хэлэх вэ?
-Цэвэр усан орчинд тарьж ургуулах нь “органик” юм. Ямар нэг нэмэлт элемент байхгүйгээр тухайн бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг бий болгохыг “органик” гэж хэлнэ.
-Өргөн хэрэглээний хүнсний хэрэгцээнд худалдаалагдаж байгаа онцлог бүтээгдэхүүнээс хуваалцвал...?
-Өнгөрсөн жил улаан лоолийн Америкын гурван сортоор шилдэг бүтээгдэхүүний шагнал авсан. Манайд ургасан улаан лоолийн давуу тал нь төмрийн элемент их давуу талтай, үүнийг нутагшуулан тариалах, түүнчлэн нахиа тариалалт, нахиа нь дотроо бидний салат, хачирт өргөн хэрэглэдэг дуяаны хоёр сорт тариалж, зах зээлд ургацаа хүнсний хэрэглээнд нэвтрүүлж, өөрсдийн хэрэглэгчидтэй болоод явж байна. Мөн хүнсний төрлийн иддэг цэцэг, гааны төрөл болон редиск /улаан лууван/-ний 3 сортын нахиа байна. Түүнчлэн сахарыг орлуулагч Стевияг тариад жил болж байна. Мөн сахар бууруулдаг шинэлэг тарималыг нутагшуулахаар 8 сар гаруй хугацаанд тариалалт хийж байна. Дээр нь гидропоник чиглэлээр Голландын 2 сортыг тариалаад худалдаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Хамгийн өндөр захиалгатай бүтээгдэхүүн нахианы талаар?
-Нахиа гэдэг нь үрийг соёолуулаад, 5-7 см ургалттай үрийг тал авч байгаа гэсэн үг. Нахиаг долоо хоногт хоёр удаа хураадаг. Цэвэр эко хүнс юм.
-Хүнсний нарийн ногооноос гадна тасалгааны цэцгийн үрсэлгээ тариалалт хийдэг?
-Хүний эрүүл мэндэд хэрэгтэй талаас нь дархлаа дэмжих, төмөр, каль, мекро элементийг нөхөх чиглэлд анхаарч ажилладаг. Үүний нэг жишээ бол харахад мод бут боловч хүний тархины ой санамжийг сайжруулдаг Гингко, Билобилг тарьж худалдаанд гарган ажиллаж байна.
-Боруулалт хаагуур хийддэг вэ?
-Сүлжээ дэлгүүр болон хүнсний томоохон захуудаад борлуулалт хийгдэж байна. Түүнчлэн туршлага судлах болон асууж мэдэхийг хүссэн хүмүүст зориулж их ажлын хажуугаар хүлэмжиндээ сургалтыг онол, дадлага хослуулан зохион байгуулж байдаг.
-Сургалтын үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй танилцуулаач?
-Сүүлийн хоёр жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль, экологийн танин мэдэхүй гэдэг талаас нь сургалт зохион байгуулж байна. Мэргэжлийн сургуулиудад зөвлөгөө өгч байна. Ирээдүй болсон хүүхэд залуучууддаа танин мэдэхүйд нь бага балчир цагаас нь суулгаад хожим өрхийн тариалалт болгож хөгжүүлэх нь мэргэжлийн хүний хувьд чухал гэж үздэг. Түүнчлэн навчит ургамлаар гарын доорх материал ашиглах гоёл чимэглэлийн бүтээл хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх сургалтыг давхар зохион байгуулдаг.
-Навчит болон мод бутлаг ургамлын үрсэлгээ аваад зуслангийн газартаа тариалалт хийхэд хүлэмжтэй ижил ургалт явагдах уу?
-Байдаг. Өнгөрсөн жил зах зээлд цэцэг болон хүнсний ногооны үрсэлгээ борлуулсан. Энэ жилийн хувьд ажил, ажиллах боловсон хүчний нөөц хомс байгаагаас энэ талд анхаарахад хүнд байна. Гэхдээ бас тариалалт хийгдэж хүмүүс авч байна. Олон наст цэцгийг зусландаа тарьж ургуулах сонирхолтой болсон. Үүнд нь уялдуулж бид Лавандаа цэцгийг амжилттай ургуулж байна. Ямар ч ургамлын ургалт болон насжилт цэвэр арчилгаа тул тухайн хувь хүнээс бүрэн хамаарна. Бид мэргэжлийн зөвлөгөөг хэзээ ч өгөхөд бэлэн байдаг.
-Дэлхий нийтээр дулаарал, цөлжилт ихээр явагдаж байна. Байгаль экологийн зүгээс зохицуулалт хийх боломжтой юу?
-Дэлхийн дулаарал манайх шиг өвлийн улиралтай улсад сайн талаас нь харвал тариалалт эрт эхлээд давуу тал болж байна. Гэвч бид газрын ундарганы ус, хөрсний нөөцийн ус ямар байгаа билээ гээд бодох, төлөвлөх юм их байна. Өрх бүр их бага хэмжээгээр тариаланч болох нь цөлжилтийн эсрэг авч байгаа томоохон арга хэмжээ болно.
-Үндэсний хэмжээний “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Танай компаний зүгээс уг хөтөлбөртэй яаж уялдан ажиллаж байна?
-Мэргэжлийн зөвлөх аргономичдийн мэдлэг, туршлага, зөвлөмжийг тусгаж тариалалт, үсэлгээг хийх нь ирээдүйн “Ногоон Монгол улс” байх нөхцлийг бүрдүүлнэ. Манай компаний хувьд Монгол улсын зөвлөх Аргономич ХААИС-ийн доктурант О.Цэцгээ ажиллаж байгаа нь бидний хувьд давуу тал юм.
-Цаашдын зорилгоо хуваалцвал...?
-Монгол оронд нэн ховордож байгаа байгалийн болон таримал ургамлыг нутагшуулан тариалаад үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн төлөө ажиллана. Ховордож байгаа эмийн ургамал гэхэд “цээнэ” цэцэг байна. Тэр дундаа цагаан “цээнэ”. Эмийн ургамалд ордог. Хэнтий, Дорнод аймагт ховорхон ургаж байгаа цээнэ цэцгийг үндсээр нь таслаж байна. Байгалийн тохиромжтой нөхцөлдөө эргэн сэргэж ургах нөхцлийг хүний гараар үгүй хийж байгаа нь маш харамсалтай. Иймээс хүн бүр байгаль хамгаалагч, хүн бүр ногоон орчинг дор бүрнээ тарьж ургуулж, айл өрх бүр дээврийн хүлэмжтэй, өрхийн аж ахуйтай байхыг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа