Өнөөдөр
2024/11/21Улаанбаатар
2 cUSD
3,415.07 ₮EUR
3,609.56 ₮JPY
21.93 ₮CHF
3,860.14 ₮SEK
311.95 ₮GBP
4,333.72 ₮BGN
1,845.53 ₮HUF
8.82 ₮EGP
68.89 ₮INR
40.47 ₮HKD
438.85 ₮RUB
34.16 ₮KZT
6.90 ₮CNY
471.55 ₮KRW
2.45 ₮KPW
26.27 ₮CAD
2,445.54 ₮AUD
2,226.97 ₮CZK
142.78 ₮TWD
105.06 ₮THB
98.54 ₮IDR
0.22 ₮MYR
764.25 ₮SGD
2,547.89 ₮AED
929.78 ₮KWD
11,108.81 ₮NZD
2,012.33 ₮DKK
483.90 ₮PLN
833.20 ₮UAH
82.72 ₮NOK
310.26 ₮NPR
25.28 ₮ZAR
188.56 ₮TRY
99.04 ₮VND
0.13 ₮XAU
8,953,118.27 ₮XAG
105,535.91 ₮SDR
4,488.31 ₮- “Органик” сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Үлэмж органик” ХХК-ний үйл ажиллагааны талаар яриагаа эхлэх үү?
- Юуны өмнө компаний талаар ярихаас өмнө “Органик” бүтээгдэхүүний талаар онцолж яримаар байна. 2017 онд органик бүтээгдэхүүний хууль батлагдсан бөгөөд манайх 2021 онд фермийн аж ахуй, 2022 онд хүнсний бүтээгдэхүүнээ “органик” хэмээн батлуулсан. Кластерын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010 онд сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Үлэмж органик” компаниа байгуулсан. Хэрэглэгчдэд ялгарал гэдэг зүйл байхгүй бол бид том үйлдвэрүүд дундаас гарч ирж чадахгүй. 2016 оноос шилэн савалгаатай бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж ялгарч чадсан. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөрснөөс эхлэх ёстой. Төв аймгийн Баянчандмань суманд газар тариалантай. Ногоон тэжээлээ тариалдаг. Үхрийн фермерийн аж ахуйг давхар эрхэлдэг. Үүнд үхрийн уяа хүртэл органик байх ёстой. Химийн бордоо ашиглан өндөр ургац авч болноо, гэвч хуулинд тэгж заагаагүй учраас байгалийн ургасан ургацаа хурааж авдаг. Цаашид органик бүтээгдэхүүн хүн бүрт хүргэх зорилготой ажиллаж байна.
- Малчдаас сүү авдаггүй гэсэн үг үү?
- Малчдаас авч болно, тэгвэл тэд органикаар батлуулсан, хуульд нийцсэн үхэртэй байх ёстой. Малчид дурын тэжээл аваад, дурын бордоогоор борддог учраас органик бус сүү гарна. Тиймээс малчдаас авбал органикийн хууль зөрчигдөнө. Хүний хөгжил явагдах тусам хувцас, текник гэхээсээ илүү хүнсэндээ анхаардаг болсон. Эрүүл хүнс үйлдвэрлэх гэж бид зорьж байна. Манай компанийг Р.Цогтбуян, Г.Сэлэнгэ гэсэн хоёр хүн үүсгэн байгуулсан. Өөрсдөө ХААИС-ийг төгссөн мэргэжлийн хүмүүс. Манай компаний хувьд барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа давхар эрхлэдэггүй, дан ганц сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаардаг. Органик бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийн тулд Норманд үүлдэрийн үхэр бойжуулж, цэвэр хөрсөнд ургасан тэжээлээр бордож байна.
- Одоогоор нийт хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
- 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 30 гаруй шилэн савалгаатайгаар жилд нэг сая орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Боловсруулалт нам градуст удаан барих технологоор явагддаг. Ингэснээр ашигтай бактери хэрэглэгчдэд өндөр очно гэсэн үг. Сүүнд агуулагдах ашигтай бактери нь өндөр хэмд үхчихдэг. Тиймээс ашигтай бактерийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд нам хэмд барьж, өнгө будаг, үнэр амт оруулагч, тогтворжуулагчгүй -4-0 хэмд 3-14 хоног амьдрах хугацаатай үйлдвэрлэж байна. Чацаргана, нэрс жимсний орцтой бүтээгдэхүүнийг Хөвсгөл, Завхан, Увс аймгаас цэвэр байгалийн зэрлэг жимсийг авч бүтээгдэхүүндээ нийлүүлдэг.
- Шилэн савалгаатай гарч ирсэн нь хүүхэд насны дурсамжийг санагдуулж байсан?
- Дотно мэдрэмж олон хүнд төрсөн байх. Органикийн хуулинд байгальд ээлтэй үйлдвэрлэл багтдаг. Үүний хүрээнд шилэн савалгаатай худалдаанд гарч байгаа бөгөөд хог хаягдал үүсгэхгүйн тулд хэрэглэсэн шилийг 150-500 төгрөгөөр худалдан авдаг. Шилтэй бүтээгдэхүүний хэрэглээ их болж байна. Хагарах эрсдэлтэй, авч явахад хүнд байгаа нь хэрэглэгчдэд таатай бус байгаа. Бид онцлогоо хадгалсан, шинэ савалгаа судлаж, туршиж хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангаж байна.
- Олон нийтэд хандсан ямар ажил зохион байгуулж байна?
- Нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхитэй ажиллахыг бид хичээдэг. Саяханы жишээ гэвэл Монголын сүүний холбоотой хамтран “Сүүний өдөр”-ийг тэмдэглэн 10000 хүүхдүүдийг баярлуулсан. Мөн Төв аймагт цөлжилтийн эсрэг, “Тэрбум мод” хөтөлбөрт нэгдэж бүх албан хаагчид 3 өдөрт 10000 мод тарьсан.
- “Хан-Уулд үйлдвэрлэв брэнд” бүтээгдэхүүн хэмээн онцолж байгаа юм. Энэ тал дээр ямар сэтгэгдэлтэй байна?
- Талархаж хүлээн авч байна. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, үнэнч хэрэглэгч нь байх хэрэгтэй. Тэр дундаас хүнсний үйлдвэрлэл үндэсний аюулгүй байдалд хамааралтай асуудал юм. Одоогийн байдлаар хүнсний үйлдвэрлэл дунд шинэ газар орж ирнэ гэхэд хэцүү. Богино хугацаанд бид ялгаралыг харуулж чадаж байгаа учраас “брэнд” гэж нэрлэж байгаа болов уу. “Органик” гэдгийг агуулж байгаа зүйл 1000 төгрөгөөр илүү байлаа гэхэд өөрийн ходоодонд орж байгаа хүнсээ эрүүл, цэвэр тэр дундаа органик бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал юм.
- Тийм шүү. Хэрэглэгчдийн мэдлэг мэдээлэл ямар түвшинд байна вэ?
- Монголчуудын хувьд өвөл нь мах, зун нь сүү хэрэглэнэ гэсэн ойлголттой ч яг сүүн бүтээгдэхүүний талаар ойлголт байдаггүй. Өдөрт хүн хир их сүү уух ёстой, сүүн бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх, хүнд сүү ямар амин дэмтэй юм, яаж боловсруулах юм гэдэг дээр ойлголт дутуу байдаг. Адаглаад органик бүтээгдэхүүн бүх төрлийн амин дэм агуулдаг учраас богино хугацаатай байдаг гэдгийг хүлээн авах хэсэг цөөн байна. Таны сонсох, харах бүх чадамжийг дэмжих зүйл нь органик бүтээгдэхүүн гэдгийг ойлгодоггүй. Хэрэглэгчид он, сар, агууламжийг хардаг байя. Томоохон үйлдвэрүүд тэмдэглэгээ тавьдаг үүнийг мэддэг байх шаардлага хэрэглэгчдийн өмнө ирчихсэн. Сонголт бол хэрэглэгчийн гарт. Кальци ясанд хүрэхийн тулд “Д” амин дэм тээвэрлэгч юм. Таны “Д” амин дэм бага бол ясанд очих кальци бага очно гэсэн үг. Хүн бүрийн эрдэс бодис ямар байна тэр талыг дэмждэг. Энэ мэт наад захын мэдээлэлтэй цөөн хэрэглэгчид байна. Мэдлэгтэй хэрэглэгчид улам олон болоосой.
- Эрүүл Монгол хүний төлөө “Хүнсний хувьсгал” орон даяар өрнөж байна?
- “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч бусад албаны хүмүүсийн хамтаар 2023 оны 11 сарын 17-нд манай үйлдвэртэй ирж танилцсан. Бид хийж, зорьж байгаа ажлаа танилцуулсан. Эрүүл Монгол хүн бол улс орон оршин тогтнохын үндэс юм. Хөтөлбөрийн хүрээнд 3-5 жилийн хугацаанд 5-6 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Мэдээж банкы шаардлага бий. Бид судлуулж байна.
- Үүнээс өмнө зээлд хамрагдаж байсан уу. Жижиг дунд үйлдвэрийн хувьд юу тулгамдаж байна?
- 2016 онд Чингис бонд болон дэмжих сангаас зээл авсан. Үйлдвэрүүдэд урт хугацаатай бага хүүтэй зээл хэрэгтэй. Гэвч “эрүүл хүнд мэс засал хийх” гэж байгаа мэт шаардлага тавьдаг. Эрүүл хүн хэзээ ч эмнэлэгт хандахгүй биздээ. Урт хугацааны зээл авах боломж байна. Бидний хүсч байгаа хэмжээнд хүрэхгүй л байна.
- Ойрын зорилт...?
- 2023 онд олон улсын стандартад нийцсэн үйлдвэртэй болохыг зорьж байна. Судлагдаж байгаа зээлийн хэмжээ, барьцаа хөрөнгө гээд асуудал байна аа. /инээв/ Шинээр хэрэглэгчдийн хүсэлт, хэрэгцээнд тулгуурлаж хөлдөөсөн хүнсний чиглэл /зайрмаг/ рүү орохоор ажиллаж байна.
- Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Баярлалаа.