Өнөөдөр

2024/11/12

Улаанбаатар

3 c
  • USD

    3,410.23 ₮
  • EUR

    3,645.88 ₮
  • JPY

    22.18 ₮
  • CHF

    3,883.87 ₮
  • SEK

    313.89 ₮
  • GBP

    4,396.98 ₮
  • BGN

    1,864.07 ₮
  • HUF

    8.93 ₮
  • EGP

    69.21 ₮
  • INR

    40.41 ₮
  • HKD

    438.73 ₮
  • RUB

    34.79 ₮
  • KZT

    6.92 ₮
  • CNY

    474.45 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    26.23 ₮
  • CAD

    2,449.26 ₮
  • AUD

    2,243.42 ₮
  • CZK

    144.26 ₮
  • TWD

    105.47 ₮
  • THB

    99.26 ₮
  • IDR

    0.22 ₮
  • MYR

    773.65 ₮
  • SGD

    2,562.93 ₮
  • AED

    928.46 ₮
  • KWD

    11,100.29 ₮
  • NZD

    2,033.01 ₮
  • DKK

    488.90 ₮
  • PLN

    840.50 ₮
  • UAH

    82.61 ₮
  • NOK

    308.96 ₮
  • NPR

    25.26 ₮
  • ZAR

    193.58 ₮
  • TRY

    99.36 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    9,109,218.81 ₮
  • XAG

    106,907.13 ₮
  • SDR

    4,526.84 ₮

М.БАДАМРИНЧИН: Хонины нэхийгээр экспортлогч компани болно

402874507_730506425773827_155032149055215480_n.jpg

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн бойжигч, “БҮҮВЭЙ” брэндийг үүсгэн байгуулагч М.Бадамринчинтэй ярилцлаа. Монгол хонины нэхийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, орчин цагийн хэрэглээнд нэвтрүүлж байгаа онцлог үйлдвэрлэл эрхлэгч юм.

  • Та өөрийгөө болон бизнесээ товч танилцуулна уу?
  • Миний нэрийг М.Бадамринчин гэдэг. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Мэргэжлээрээ 6 жил ажилласан. 2018 оноос үслэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Зах зээл дээр үнэгүйдэж буй хонины нэхий болон хурганы арьсаар үслэг бүтээгдэхүүн урладаг. Одоогоор үндсэн 3, туслах 2 ажилтантай үйлдвэрлэлээ эрхэлж байна. Голчлон нэхий олбог, буйдангийн бүтээлэг, ханын чимэглэл гэх зэрэг бүтээгдэхүүн урладаг.
  • Анх бизнесээ эхлүүлж байхад ямар бэрхшээл тулгарсан бэ?
  • Хонины нэхийгээр олбог дэвсгэр хийж эхлэхэд зах зээл дээр хүлээж авахад бэлэн биш байсан. Учир нь Монголчууд хонины нэхийгээ хэрэглэхээ байчихсан, яаж хэрэглэхээ мэдэхгүй болсон байсан. Тиймээс хэрэглэгчээ сургах, бүтээгдэхүүнээ хамтдаа хөгжүүлэх асуудалтай тулгарсан. Өмнө нь Монголын зах зээл дээр нэхий олбог хийж байсан түүх бараг байдаггүй. Туршлага судлах боломжгүй учраас, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр цаг хугацаа маш их зарцуулсан.
  • Таны эрхэлж буй бизнесийн онцлог болон давуу тал юу вэ?
  • Хүмүүс ихэнхдээ хонины нэхийний дулаан шинж чанарыг нь сайн мэддэг. Харин эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдөг, ямар ашиг тустайг нь төдийлөн мэддэггүй. Хонины нэхий нь стресс бууруулж тайвшруулах нөлөө үзүүлдэг, нярайн өсөлт бойжилтод сайнаар нөлөөлдөг, цооролтоос сэргийлдэг гэх зэрэг маш олон давуу талуудтай. Энэхүү онцлог шинж чанар дээр нь тулгуурлан, интрерийн шийдэл бүхий загварлаг бүтээгдэхүүн урлаж байна.
  • Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд тань тулгамдаж буй асуудал бий юу?
  • Үйлдвэрлэл явуулахад хамгийн чухал зүйл бол ажлын байр. Зай талбай том, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ажлын байртай болох шаардлагатай байгаа. Богино хугацаанд бизнесээ өргөжүүлж томруулах бодолгүй байгаа. Учир нь зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн нийлүүлж байгаа учраас өдөр бүр л шинэчлэлт сайжруулалт хийгдэж байна.  Жилийн өмнө шаардлагатай гэж бодож байсан тоног төхөөрөмжүүд өнөөдөр гэхэд хэрэггүй болж байна. Тиймээс хэрэгцээгүй тоног төхөөрөмж болон туслах материал, бусад нөөцүүдэд хөрөнгө орлуулалт хийж үхмэл хөрөнгө үүсгэх шаардлагагүй гэдгийг ойлгосон. Цаг хугацааны явцад бага багаар хүчин чадлаа нэмэгдүүлж явна гэж төлөвлөж байгаа.
  • Үйлдвэрлэлд тань ямар үр дүн гарсан бэ?
  • Үйлдвэрлэлд маань жил бүр өсөлт гарч байгаа. Өнгөрсөн жилийн өдийд ердөө 2 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байсан бол өнөөдөр 10 гаран нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Энэ хэмжээгээр борлуулалтын хэмжээ ч өсч байна. Мөн борлуулалтын цэгүүд шинээр нээж, байгууллагын борлуулалт хийж эхэлсэн.
  • Та үйлдвэрлэлээ явуулаад тодорхой хугацаа өнгөрчээ. Анхны үетэй харьцуулахад өөр тулгамдаж байгаа асуудал бий юу?
  • “Ам юугаар дүүрнэ амьдрал түүгээр бялхана” гэдэг үгийг хэлэх дуртай. Хүн бодож төлөвлөсөн зүйлээ ажлынхандаа ярьж, ямар зорилгын төлөө зүгтэж байгаагаа ойлгуулж, цаасан дээр буулгаж байх хэрэгтэй. Хийнэ бүтээнэ гэсэн зүйлс маань бага багаар биелэж байгаа. Ойрын хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ түлхүү анхаарч, сав баглаа боодлыг шинэчлэл хийх шаардлагатай байгаа.
  • Таны бизнесийн цаашдын зорилго?
  • Амазон дээр нэг ширхэг хонины нэхий $100-ийн үнэтэй байна. Манайх шиг түүхий эдийн нөөц ихтэй улс орон яагаад гадаадын улс оронруу экспортлож болохгүй гэж. Бид ирэх 2 жилийн хугацаанд экспортлогч компани болно гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?