Өнөөдөр

2025/12/04

Улаанбаатар

-12 c
  • USD

    3,548.92 ₮
  • EUR

    4,131.30 ₮
  • JPY

    22.79 ₮
  • CHF

    4,423.98 ₮
  • SEK

    377.26 ₮
  • GBP

    4,699.66 ₮
  • BGN

    2,113.96 ₮
  • HUF

    10.85 ₮
  • EGP

    74.68 ₮
  • INR

    39.31 ₮
  • HKD

    455.95 ₮
  • RUB

    45.58 ₮
  • KZT

    7.05 ₮
  • CNY

    502.37 ₮
  • KRW

    2.42 ₮
  • KPW

    27.30 ₮
  • CAD

    2,540.20 ₮
  • AUD

    2,334.12 ₮
  • CZK

    171.17 ₮
  • TWD

    113.36 ₮
  • THB

    111.20 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    860.14 ₮
  • SGD

    2,738.79 ₮
  • AED

    966.23 ₮
  • KWD

    11,561.13 ₮
  • NZD

    2,038.85 ₮
  • DKK

    553.15 ₮
  • PLN

    976.61 ₮
  • UAH

    83.84 ₮
  • NOK

    351.24 ₮
  • NPR

    24.57 ₮
  • ZAR

    207.76 ₮
  • TRY

    83.60 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    14,928,478.75 ₮
  • XAG

    206,139.02 ₮
  • SDR

    4,829.05 ₮

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024 БНСУ-Д" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

local
Мэдээ мэдээлэл / 1 жилийн өмнө / 340 хүн үзсэн
430943373_715868634061159_3551185577326173558_n.jpg

Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран "Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сөүл хотноо эхэллээ. БНСУ-д Ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн тав дахь удаагаа зохион байгуулж байна.

“Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой арга хэмжээ юм.

Энэ удаагийн арга хэмжээнд ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны хоёрдугаар сарын 29-өөс гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд СӨҮЛ хот, Dongdaemun дүүрэг, Cheongnyangni дахь Lotte Их дэлгүүрийн гадна талбайд болно. БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй Монголчууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг урьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?