Өнөөдөр

2024/11/21

Улаанбаатар

2 c
  • USD

    3,415.79 ₮
  • EUR

    3,599.05 ₮
  • JPY

    22.05 ₮
  • CHF

    3,864.23 ₮
  • SEK

    309.83 ₮
  • GBP

    4,320.63 ₮
  • BGN

    1,840.16 ₮
  • HUF

    8.76 ₮
  • EGP

    68.66 ₮
  • INR

    40.44 ₮
  • HKD

    438.91 ₮
  • RUB

    34.05 ₮
  • KZT

    6.91 ₮
  • CNY

    471.78 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    26.28 ₮
  • CAD

    2,446.40 ₮
  • AUD

    2,224.53 ₮
  • CZK

    142.27 ₮
  • TWD

    104.93 ₮
  • THB

    98.59 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    764.42 ₮
  • SGD

    2,544.26 ₮
  • AED

    929.97 ₮
  • KWD

    11,108.26 ₮
  • NZD

    2,003.19 ₮
  • DKK

    482.52 ₮
  • PLN

    829.62 ₮
  • UAH

    82.58 ₮
  • NOK

    309.06 ₮
  • NPR

    25.28 ₮
  • ZAR

    188.16 ₮
  • TRY

    99.09 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    9,096,931.93 ₮
  • XAG

    106,862.99 ₮
  • SDR

    4,485.22 ₮

Б.Бэлэгжаргал: Арьс ширэн бүтээгдэхүүнд үндэсний хэв шинжийг агуулж байж дэлхийд өрсөлдөнө.

img050.jpg

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд та манай төвийн цахим хуудасны уншигч нарт болон нүүр номын гишүүдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Эндээс хоёулаа яриагаа эхлэх нь зөв байхаа.

За баярлалаа. Намайг Бадамын Бэлэгжаргал гэдэг. Би 1981 хоноос хойш өнөөдрийг хүртэл арьс ширээр бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

  • Хэдэн оноос эхлэн хувиараа арьс ширээр бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэсэн бэ?

2007 оноос хойш хувиараа бэлэг дурсгалын зүйл хийж эхэлсэн. Монгол, солонгос болон хятад гэсэн 3 төрлийн арьсаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Одоогоор 17-21 нэр төрлийн бие даасан бараанууд байгаа. УИД-т 17 орчим, Цэцэг төвд 21 төрлийн бараа бүтээгдэхүүн зарагддаг. Ихэвчлэн эмэгтэй, эрэгтэй хүний цүнх, аяны болон аялалын цүнхнүүд, паск мөн үзэг харандааны сав, үнэмлэхний гэр гэх мэт өдөр тутмын хэрэглээний зүйлс үйлдвэрлэдэг.

                 -Анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байв? Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна вэ? Хичнээн хүнийг арьс ширэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнест сургаж байсан бэ?

                 Энэ мэргэжилээрээ дагнаад улсад бичигдсэнээрээ 31 жил 9 сар гэдэг юм байгаан. Энэ хугацаанд надтай хамт ажиллаад энэ мэргэжлийг минь өвлөсөн 10 хүн байна. 6 эмэгтэй, 4 эрэгтэй байна. Тэд нар бүгд биеэ даагаад бизнесээ эхлүүлсэн. Хувиараа бизнес эхлэхээс өмнө “Монгол савхи” ХХК-д жижиг эдлэлийн тасгийн загвар хариуцсан мастераар ажиллаж хүмүүст зааж сургаж байсан.

                 ХУДЖҮДТ-ийн Ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээлд “Манайх үйлдвэрлэгч” нэрээр 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдаж байсан. Одоо бол гэр бүлийнхээ хүнтэйгээ ажиллаж байна. Эхнэр маань “Монгол савхи” ХХК-д оёдолчиноор ажиллаж байсан.

                 -Арьс шир ашиглаж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүний хувьд та дотоодын ямар компаний боловсруулсан арьс ширийг ашигладаг вэ? Аль нь илүү сайн бүтээгдэхүүн болдог вэ?

                 Монголын арьс ширний компаниудаас Ерөөлт, Сутай, Монгол Шевро зэрэг компаниудаас арьсаа авдаг байсан. Есүүтийн Бат-Үд буюу Батсайханаас авдаг болсон. Ихэвчлэн гаднаас оруулж ирсэн арьс ширэн бүтээгдэхүүнийг худалдан авж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Монгол арьсны хувьд эдэлгээ даах чадвар өндөр, удаан эдлэгддэг. Ер нь хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчийн шаардлагад нийцсэн арьс болон ширээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

                 - Арьс ширэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн дундаас таны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн юугаараа онцлог, давуу талтай вэ?

                 Би энэ онцлогийг арай өөр талаас нь чанарын гэдэг талаас нь ярих гээд байна. Би энэ мэргэжлээр ажиллаад бараг 40 жил болсон байна. Тэгэхээр надад чадвар суучихсан байгаа. Манай гэр бүлийн хүний хувьд энэ мэргэжлээрээ ажиллаад олон жил болсон. Аль аль нь алдаа гаргах нөхцөл бага. Хэдийгээр гараар хийж байгаа ч техникээр хийсэн мэт ижил хэмжээнд гарч чаддаг. Мөн өөрийн гэсэн онцлогтой. Бүх загвараа өөрөө гаргадаг. Энэ нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгардаг. Манайх бүтээгдэхүүндээ ланз буюу пүүзэн хээ гэх мэт үндэсний хээг ашигладаг. Энэ хээ нь бат оршихын бэлэгдэл агуулдаг. Мөн энэ хээтэй бүтээгдэхүүнийг худалдан авдаг хэрэглэгчид байдаг. Тэр тал дээр л бусдаас ялгардаг.

                 - Жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бизнесээ тогтвортой явуулахад үзэсгэлэн худалдаа болон төслийн зээлийн талаарх мэдээ мэдээлэл их чухал байдаг. Энэ тал дээр дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дэмжлэг хэр их хэрэг болдог вэ?  

                 Маш их хэрэг болдог. Яагаад гэвэл жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүст ямар нэгэн дэмжлэггүйгээр ажил явдаггүй.  Жишээ нь: техник тоног төхөөрөмжүүд олон жил болоод элэгдэл хорогдолд орж нэгдүгээрт солих хэрэгтэй болно. Хоёрдугаарт, цаг үетэйгээ холбогдсон бараа бүтээгдэхүүнүүд  нарийн технологи шаардаж байдаг. Тэр технологийг дагаж тоног төхөөрөмжөө солихгүй л бол болдоггүй. Энэ үед л бидэнд санхүүгийн дэмжлэг их хэрэг болдог. Энэ санхүүгийн дэмжлэгийг хамгийн сайн олгож өгдөг газар бол Хан-Уул дүүргийн ЖДҮД төв байдаг. Бусад төвүүдээс их онцлогтой. Хамтран ажиллаж чаддаг сайн хамт олон.

  • Та нийт хэдэн удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцож байсан бэ?

                 Байнга оролцдог. Мишээл экспо төвд жилд 2 удаа зохион байгуулдаг үзэсгэлэнд тогтмол оролцож байсан. Үзэсгэлэн худалдаанаас их ашигтай байдаг. Тухайлбал өөрийнхөө бүтээгдэхүүнээ яаж сайжруулах болон хэрэглэгчидтэй холбогдох их ач холбогдолтой.

                 - Таны урласан бэлэг дурсгалын бүтээгдэхүүн ямар нэртэй дэлгүүр, худалдааны төвүүдэд борлуулагддаг вэ?

                 УИДэлгүүрийн Номин 5 трейд болон Цэцэг төвийн “Морин хуур арт” шопуудаар худалдаалдаг. Борлуулалт сайтай байдаг.

                 - Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал, хөл хорионоос үүдэн олон салбарын бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, доголдоод байгаа. Танай салбарт хэр нөлөөлж байна вэ?

                 Дэлхийг хамарсан энэ цар тахлын нөлөө надыг ч гэсэн тойроогүй дайраад өнгөрсөн. Манай бүтээгдэхүүн бол бэлэг дурсгалын зүйл. Гаднаас жуулчид орж ирэхгүйгээс бүтээгдэхүүний худалдан авалт зогссон. Мөн хэдхэн хоногийн өмнөхөн УИДэлгүүрийн арьс ширэн бүтээгдэхүүн худалддаг тасаг шатаж борлуулалтын нэг суваг маань хаагдчихсан. Энэ байдал надад их хүндээр нөлөөлж байна. Борлуулалт 90-ээс давсан хувиар зогссон. Тиймээс бараг шинээр эхэлсэн дайтай ижил болоод байна. Миний одоо хүсч байгаа зүйл бол 5 хүртэлх сая төгрөгийн зээл хүсч байна.

                 - Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн урлаж бизнесээ эхлэх гэж байгаа хүмүүст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? Үнэтэй туршлагаасаа хуваалцаач

                 Арьс ширэн бүтээгдэхүүн гэдэг өөрөө бие даасан маш чамин урлаг. Энэ урлагийг хүмүүст хүргэж, хүмүүсийн хэрэглээг хангахын тулд үйлдвлэлтэй хослуулахад тухайн хүнээс ур дүй шаарддаг. Юуны түрүүнд бараагаа брэнд болгох гэж яарах хэрэггүй. Хувь хүн өөрөө бүтээгдэхүүнээ сайн хийгээд ирэхээр тухайн бүтээгдэхүүн хүнд танигдаад эхэлдэг. Энэ салбарынхан цөөхөн биш ч гэсэн өөр өөрийнхөө бүтээгдэхүүнийг танидаг. Тийм учраас аливаа бүтээгдэхүүнийг хийхдээ нэгдүгээрт, сэтгэлээ гаргаж хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, хамгийн өндөр шаардлагатай хэрэглэгчийн хэрэглээ хангаж байгаа тохиолдолд би энэ барааг хийж чаддаг болжээ гэж бодох хэрэгтэй гэж хэлмээр байна.  

                 Хүн хүндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлэх илэрхийллийн дээд бол бэлэг дурсгал байдаг. Мөн таны үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн бол монгол улсыг гадаадад сурталчилах гол бараа бүтээгдэхүүний нэг гэж боддог. Энэ салбарыг амжиллтай явуулахад хувь нэмрээ оруулж байгаад тань баяртай байна. Таны энэ сайхан чадварыг үр хүүхэд тань өвлөж авсан авсан уу?

                 Би 3 хүүхэдтэй. 2 хүү, 1 охинтой. Миний хүүхдүүдэд энэ чадварыг өвлөөд авсан хүүхэд байхгүй. Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байхад надаас сурсан хүүхдүүд дараа нь 2007 оноос биеэ даагаад үйлдвэр байгуулаад ажиллуулж байхад надаас сурсан 10-аад хүүхэд байгаа. Тэд нар одоо өөрийн гэсэн бизнесээ эхлээд амжилттай явж байгаа. Энэ бол өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг талаасаа илүү урлаг талдаа байдаг учраас хэн дуртай хүн хийдэг зүйл биш. Тийм учраас миний хүүхдүүд дотор намайг өвлөөд авсан хүүхэд байхгүй. Ер нь би хүүхдүүддээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх гэж албадаад байдаггүй. Аливаа хүмүүс өөрийнхөө хүссэн дуртай мэргэжлээрээ ажиллавал амжилтанд хүрдэг.

                 Үнэтэй цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

                 Хамтаран ажилладаг танай хамт олонд талархаж явдагаа илэрхийлье. Баярлалаа.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга