Өнөөдөр

2024/11/21

Улаанбаатар

2 c
  • USD

    3,415.79 ₮
  • EUR

    3,599.05 ₮
  • JPY

    22.05 ₮
  • CHF

    3,864.23 ₮
  • SEK

    309.83 ₮
  • GBP

    4,320.63 ₮
  • BGN

    1,840.16 ₮
  • HUF

    8.76 ₮
  • EGP

    68.66 ₮
  • INR

    40.44 ₮
  • HKD

    438.91 ₮
  • RUB

    34.05 ₮
  • KZT

    6.91 ₮
  • CNY

    471.78 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    26.28 ₮
  • CAD

    2,446.40 ₮
  • AUD

    2,224.53 ₮
  • CZK

    142.27 ₮
  • TWD

    104.93 ₮
  • THB

    98.59 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    764.42 ₮
  • SGD

    2,544.26 ₮
  • AED

    929.97 ₮
  • KWD

    11,108.26 ₮
  • NZD

    2,003.19 ₮
  • DKK

    482.52 ₮
  • PLN

    829.62 ₮
  • UAH

    82.58 ₮
  • NOK

    309.06 ₮
  • NPR

    25.28 ₮
  • ZAR

    188.16 ₮
  • TRY

    99.09 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    9,096,931.93 ₮
  • XAG

    106,862.99 ₮
  • SDR

    4,485.22 ₮

Ц.Цог: Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал...

122067006_2756698837946263_3500791180398948445_o.jpg

ХАН-УУЛД ҮЙЛДВЭРЛЭВ – ВИВА ТАЛХ

Сайн байцгаана уу. Уншигч та бүхэнд Хан-Уул дүүргийн шилдэг үйлдвэрлэгч ВиВа талхийг танилцуулж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлээд өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олонд таниулж чадсан нь тэдний бүтээлч, хөдөлмөрч гэдгийг нотлох бизээ ...

 

ВиВа талх үүсгэн байгуулагч: Ц.Цог: ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ НЬ ЧУХАЛ ...

 

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргье. Бидний хүсэлтийг хүлээн авч, манай сайтад ярилцлага өгч байгаад баярлалаа. Та анх хэдэн онд бизнесээ эхлүүлж байсан бэ?

  • 2015 онд өөрийн сонирхол болоод хийж чаддаг зүйлдээрээ тулгуурлан энэхүү бизнесээ эхлүүлж байлаа.

Анх бизнэсээ эхлүүлэхэд тулгамдаж байсан асуудал юу байсан бэ?

  • Мэдээж маш олон тулгамдсан асуудлууд гарч байсан. Тухайлбал хөрөнгө мөнгө, ажилчид, дэлгүүрүүдтэй түншилэгч болж бүтээгдэхүүнээ нийлүүлэх, борлуулалтын сүлжээг хэрхэн бий болгох вэ гээд. Учир нь бие даасан өөрийн бизнес эхлүүлэхэд бидний үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн хэнд ч танигдаагүй байлаа. Иймд талх нарийн боов үйлдвэрлэдэг бусад үйлдвэрлэгчдээс юугаар ялгарах вэ гэдэг нь нэн чухал байсан.

Таний эрхэлж буй бизнэсийн онцлог давуу тал нь юу вэ?

  • Би нэг л зүйлийг худалдан авагч нартаа “ам бардам” хэлж чадна. Манай бүтээгдэхүүнүүд нь гэрийн нөхцөлд яг л эзэгтэй нар гэртээ хэрхэн яаж хийдэг билээ тэгж хийгддэг. Өөрөөр хэлбэл талх, нарийн боовийг гэрийн технологоор үйлдвэрлэлийн ямарч нэмэлт бүтээгдэхүүн, хугацаа уртасгагч, будаг, өнгө оруулагч гэх мэт зүйлийг ашигладаггүй. Цэвэр эко аргаар хийдэг гэж ойлгож болно.

Та өөрийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээсээ танилцуулна уу?                                                        

  • Манай талх болон гурилан бүтээгдэхүүний гол онцлог давуу тал бол бүхэл үрийн гурилаар хийдэг. Бүхэл үрийн гурил нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжируулж, хүний биедэх сахарын тэнцвэртэй байдалыг хадгалах зэрэг ач тустай. Мөн амтлаг төрлийн аарцтай боов, үзэмтэй ороомог гэх мэтчилэн бусад төрлийн үйлдвэрлэгчдээс өөр байж болох, олны таашаалийг хүртсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Анхны үеэ бодвол шинэ бүтээгдэхүүнүүд холны талархалыг хүлээн, хүмүүс их дуртай болсон. Яг одоогийн байдлаар манайх нийтдээ 7 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэлээ явуулаад тодорхой хугацаа өнгөрчээ. Анхны үетэй харьцуулахад одоо таны энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

  • Бид одоог хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах өөрийн байртай болж чадаагүйл байна. Анх түрээсийн байранд эхэлж байсан, одооч бага талбайтай байр түрээслээл ажиллаж байгаа. Хэдийгээр орон сууцны доор буюу нэг давхарт ихэвчлэн ажиллаж болох байр олддогч оршин суугчид хиншүү гаргалаа, дуу чимээтэй байна гэх санал гомдолтой ихэвчлэн тулгардаг. Бие даасан зориулалтын үйлдвэрийн байртай болох хүсэлтэйч хөрөнгө мөнгөнөөс эхлээд тулгарах асуудлууд их байна. Хэдийгээр түрээсийн байранд асуудалтайч өөрсдийн нөхцөл боломжыг ашиглан агааржуулалтын систем, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласаар ирсэн.

Таны бизнес хэр ашигтай, бас хэр амжилттай яваа гэж дүгнэх вэ?

  • Өнөөдрийг хүртэл нийт 3 жил тасралтгүй нэрийн бүтээгдэхүүнээ хаирлцагч дэлгүүрүүдээр борлуулж байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүр болох “Номин”, “Сансар” сүлжээ дэлгүүр болон Хан-уул дүүрэг хавиар маш олон дэлгүүрүүдэд борлуулалтаа хийсээр байна. Энэ бол амжилт гэж хэлж болох байх. Иймч учраас маш олон хэрэглэгчтэй болсон. Хамгийн чухал нь эко бүтээгдэхүүнийг худалдан авагч хүн бүрт хүргэх зорилгоо хэрэгжүүлж чадаж байгаа нь өнөөдрийн амжилтын үндэс болсон гэж дүгнэмээр байна.

Та Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвтэй хамтын ажиллагаатай байж чаддаг уу?

  • Манайх маш сайн хамтарч ажиллаж байгаа. Учир нь ажилчидаа чадавхжуулах зорилгоор тус төвөөс зохион байгуулагддаг сургалтанд хамруулдаг. Мөн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс явуулж байгаа арга хэмжээнд тогтмол хамрагдаж, төвөөс өгч буй заавар зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажилласаар ирсэн. Бидний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд аль болох талбайн түрээсгүй хамруулж өгдөг нь бизнес эрхлэгч бидэнд маш том дэм болдог. Манай бүтээгэхүүний танилцуулга “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлч хоёр ч удаа гарсан байдаг. Ер нь бол жижиг дунд үйлдвэрлэгчдээ хүрч ажиллаж байдагт баярлаж байгаагаа энэ дашрамж илэрхийлье.

Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга