Өнөөдөр

2025/09/02

Улаанбаатар

19 c
  • USD

    3,592.79 ₮
  • EUR

    4,195.12 ₮
  • JPY

    24.44 ₮
  • CHF

    4,488.46 ₮
  • SEK

    379.43 ₮
  • GBP

    4,847.21 ₮
  • BGN

    2,144.69 ₮
  • HUF

    10.57 ₮
  • EGP

    73.97 ₮
  • INR

    40.85 ₮
  • HKD

    460.99 ₮
  • RUB

    44.71 ₮
  • KZT

    6.67 ₮
  • CNY

    503.90 ₮
  • KRW

    2.58 ₮
  • KPW

    27.64 ₮
  • CAD

    2,614.65 ₮
  • AUD

    2,349.33 ₮
  • CZK

    171.13 ₮
  • TWD

    117.54 ₮
  • THB

    111.06 ₮
  • IDR

    0.22 ₮
  • MYR

    850.26 ₮
  • SGD

    2,798.23 ₮
  • AED

    978.15 ₮
  • KWD

    11,758.82 ₮
  • NZD

    2,118.49 ₮
  • DKK

    561.97 ₮
  • PLN

    983.18 ₮
  • UAH

    87.00 ₮
  • NOK

    357.41 ₮
  • NPR

    25.53 ₮
  • ZAR

    202.63 ₮
  • TRY

    87.67 ₮
  • VND

    0.14 ₮
  • XAU

    12,259,156.36 ₮
  • XAG

    139,773.18 ₮
  • SDR

    4,920.59 ₮

Д.Эрдэнэбат: Үнэ цэнэ, дахин давтагдахгүй хийцээрээ онцлогтой.

aviin urlan.jpg

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний хүсэлтийг хүлээн авч, манай сэтгүүлд ярилцлага өгч өөрийн туршлагаа харамгүй хуваалцаж байгаад баярлалаа.

  • Та өөрийгөө болон бизнесээ товчхон танилцуулахгүй юу?

Намайг Дүгээгийн Эрдэнэбат гэдэг. Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч. Анх өрхийн үйлдвэрлэлээ 2007 оноос эхлэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Хүннүгийн үеэс уламжилж ирсэн эсгий урлал тэр дундаа Уламжлалт эсгий урлал, нэн ялангуяа ширмэл эсгий урлалыг хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, загвар хэв маягийг нь орчин үед нийцүүлэн үйлдвэрлэж байна.

  • Анх бизнесээ эхлүүлж байхад тань ямар асуудал тулгамдаж байсан бэ?

Анх эхэлж байх үед туршлага маш их дутагдаж байсан.  Мөн санхүүгийн асуудал хүнд байсан.

  • Таны эрхэлж буй бизнесийн онцлог болон давуу тал юу вэ?

Манай бүтээгдэхүүний давуу тал нь үндэсний уламжлалаа шингээсэн давтагдахгүй, Монголын өв соёлыг сурталчилсан, эрүүл ахуйд бүрэн нийцсэн Эко бүтээгдэхүүн бөгөөд мөн бат бөх эдэлгээ даах чадвартай. Мөн хэрэглэгч таны насан туршийн хэрэглээ болох бөгөөд үнэ цэнэ, дахин давтагдахгүй хийцээрээ онцлогтой.

  • Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд тань тулгамдаж байгаа асуудал бий юу?

Давтагдахгүй уран бүтээл хийхийн тулд тэр дундаа 100 хувь гар аргаар хийж байгаа учраас нэг бүтээлд зарцуулж байгаа цаг хугацаа их байдаг. Мөн өдөр тутамын хэрэглээ биш учраас борлуулалт муутай байдаг. Энэ нь эргээд санхүүгийн байгууллагуудын тавьж буй шаардлагад нийцдэггүй тул эргэлтийн хөрөнгийн зээл, санхүүжилт авахад ихээхэн хүндрэлтэй байдаг. 

  • Үйлдвэрлэлд тань ямар үр дүн гарсан бэ?

Маш их чармайж ажилласаны хүчинд хийц загварын хувьд бүрэн шинэчилж чадсан. Мөн олны таашаалд их нийцэж байгаа.

  • Та үйлдвэрлэлээ явуулаад тодорхой хугацаа өнгөрчээ. Анхны үетэй харьцуулахад өөр тулгамдаж байгаа асуудал байна уу?

Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн хөгжиж чадахгүй байгаа шалтгаан нь дээрх санхүүгийн эх үүсвэрийн асуудал байдаг. Бидэнд зээл олдлоо гэхэд 2 саяаас 3 сая хүртэлх, хугацаа багатай зээл олддог. Энэ нь үйлдвэрлэл өргөжих боломж нөхцөл бүрдүүлдэггүй.

  • Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионоос үүдэн олон салбарын бизнесийн үйл ажиллагаа хумигдсан. Энэ цаг үеийн асуудал таны эрхэлж буй бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

Ихээхэн нөлөөлж байна. Хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь борлуулалтад сөргөөр нөлөөлж байна.

  • Таны бизнесийн цаашдын зорилго?

Цаашид томоохон хэмжээний Хүндэтгэлийн өргөө гэр үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд гаргах зорилго тавин ажиллаж байна. 

 

Халуун дотно яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга