Өнөөдөр

2024/12/04

Улаанбаатар

-9 c
  • USD

    3,416.82 ₮
  • EUR

    3,590.22 ₮
  • JPY

    22.76 ₮
  • CHF

    3,852.11 ₮
  • SEK

    310.91 ₮
  • GBP

    4,330.48 ₮
  • BGN

    1,835.67 ₮
  • HUF

    8.65 ₮
  • EGP

    68.69 ₮
  • INR

    40.35 ₮
  • HKD

    439.01 ₮
  • RUB

    32.23 ₮
  • KZT

    6.52 ₮
  • CNY

    469.15 ₮
  • KRW

    2.44 ₮
  • KPW

    26.28 ₮
  • CAD

    2,436.32 ₮
  • AUD

    2,218.54 ₮
  • CZK

    142.21 ₮
  • TWD

    104.92 ₮
  • THB

    99.33 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    764.73 ₮
  • SGD

    2,540.01 ₮
  • AED

    930.23 ₮
  • KWD

    11,115.22 ₮
  • NZD

    2,013.53 ₮
  • DKK

    481.35 ₮
  • PLN

    837.21 ₮
  • UAH

    81.98 ₮
  • NOK

    308.32 ₮
  • NPR

    25.22 ₮
  • ZAR

    188.73 ₮
  • TRY

    98.33 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    9,023,702.03 ₮
  • XAG

    105,644.15 ₮
  • SDR

    4,492.17 ₮

Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе.

Gender-based-violence_0.png

Өрх гэрт төдийгүй, байгууллага, олон нийтийн газар эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийг хүчирхийлэх нь тэдний бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж, хүний эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл болохыг Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын энэ өдөр Монгол дахь НҮБ-ын 11 төрөлжсөн байгууллага бүгд хамтдаа дахин мэдэгдэж байна. Хүчирхийллийн ноцтой тохиолдолд хүмүүс амь насаа алдах явдал гардаг. Иймд яг одоо хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох ёстой.

Монголд анх 2017 онд үндэсний түвшинд явуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанаас үзэхэд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа жендэрт суурилсан хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн, гурван эмэгтэй тутмын нэг нь судалгаа авахын өмнөх жилд хүчирхийлэлд өртсөн байна. Мөн 2017 онд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд, залуучууд ажлын байранд хүчирхийлэл, дарамтад өртөх явдал цөөнгүй байгаа нь тогтоогдсон байна.

Өнгөрсөн 5 жилд Монгол Улсын Засгийн газар, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, дэмжих тогтолцоог бий болгосон төдийгүй нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглүүлэхэд томоохон ахиц гаргалаа. Гэвч хүчирхийллийг таслан зогсоож, жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө хэдэн арван жилийн турш хийсэн тэмцлийн үр дүн ахиц дэвшил КОВИД-19 цар тахлын улмаас ухралтад орж болзошгүй байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш анхааруулав.

Монгол Улсын Засгийн газар идэвхитэй шийдэмгий арга хэмжээ авч, КОВИД-19 цар тахлын тархалтаас амжилттай урьдчилан сэргийлж байна. Гэвч улс орон даяар хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан нь жендэрт суурилсан хүчирхийлэл өсөхөд нөлөөлж, санаа зовоож байна. Бусад орнуудын нэгэн адил Монгол улсад ч бас хөл хорионы үед жендэрт суурилсан хүчирхийлэл гаарч, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны эхний хагастай харьцуулахад 2020 оны эхний хагаст 30 хувиар өссөн байна. Иймд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бүх салбар, ажил мэргэжлийн хүмүүс дуу хоолойгоо нэгтгэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.

Энэ жил, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, элчин сайдын яамд, үндэсний болон олон улсын иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд хамтран тус улсад гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтийн газар, ажлын байран дахь дарамт, хүний наймаа, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг хүчирхийлэл зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоохын төлөө ажиллахыг уриалж байна.

Бусдыг дарамтлах сэтгэлгээ, араншин амь бөхтэй байсан цагт жендэрт суурилсан хүчирхийлэлд хаана ч, хэн ч өртөж болзошгүйг анхааруулж, цаашид охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүс жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа хэлбэрт өртөж, зовж шаналахгүй байх нийгмийг цогцлоохын төлөө олон нийт, засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд одооноос тууштай  ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж: https://www.unicef.org/mongolia/mn/press-release/gender-based-violence

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга