Өнөөдөр
2025/12/08Улаанбаатар
-10 cUSD
3,545.52 ₮EUR
4,134.96 ₮JPY
22.93 ₮CHF
4,417.27 ₮SEK
376.62 ₮GBP
4,734.33 ₮BGN
2,114.65 ₮HUF
10.81 ₮EGP
74.53 ₮INR
39.38 ₮HKD
455.49 ₮RUB
46.71 ₮KZT
7.05 ₮CNY
501.56 ₮KRW
2.41 ₮KPW
27.27 ₮CAD
2,542.05 ₮AUD
2,348.73 ₮CZK
170.84 ₮TWD
113.50 ₮THB
111.25 ₮IDR
0.21 ₮MYR
862.97 ₮SGD
2,737.75 ₮AED
965.33 ₮KWD
11,551.18 ₮NZD
2,047.18 ₮DKK
553.66 ₮PLN
977.55 ₮UAH
84.04 ₮NOK
351.03 ₮NPR
24.61 ₮ZAR
209.30 ₮TRY
83.62 ₮VND
0.13 ₮XAU
14,977,213.56 ₮XAG
206,436.66 ₮SDR
4,840.86 ₮
Хан-Уул дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс “Түгжрэлийн эсрэг” уриан дор харьяа дүүргийн иргэдэд сургалт мэдээлэл хийж, тэднийг чадавхжуулах зорилготой ээлжит сургалтаа 2022.10.06-ны өдөр дүүргийн 16-р хороонд зохион байгууллаа.
Сургалтанд тус хорооны өрхийн болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг 20 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж “Төсөл бичих аргачлал”, “Маркетинг” гэсэн сэдвийн хүрээнд мэдлэг чадвараа дээшлүүлэв.
Өрхийн болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжийн тухайд төсөл бичиж, бүтээгдэхүүн үйл ажиллагааг олон нийтэд таниулах нь хамгийн чухал байдаг. Иймд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангасан цогц сургалтыг хорооны байранд иргэдэд хамгийн ойр зохион байгуулж байгаад оролцсон иргэдийн зүгээс сэтгэл өндөр байгааг илэрхийлж байв.
Хан-Уул дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжийг цаг үеийн мэдээллээр хангах, хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрт хамруулах, борлуулалтын үйл ажиллагааг дэмжих үзэсгэлэн худалдаанд хамруулах болон тэднийг чадавхжуулах сургалт үйл ажиллагааг ийнхүү тогтмол зохион байгуулдаг.