Өнөөдөр
2025/12/08Улаанбаатар
-10 cUSD
3,545.52 ₮EUR
4,134.96 ₮JPY
22.93 ₮CHF
4,417.27 ₮SEK
376.62 ₮GBP
4,734.33 ₮BGN
2,114.65 ₮HUF
10.81 ₮EGP
74.53 ₮INR
39.38 ₮HKD
455.49 ₮RUB
46.71 ₮KZT
7.05 ₮CNY
501.56 ₮KRW
2.41 ₮KPW
27.27 ₮CAD
2,542.05 ₮AUD
2,348.73 ₮CZK
170.84 ₮TWD
113.50 ₮THB
111.25 ₮IDR
0.21 ₮MYR
862.97 ₮SGD
2,737.75 ₮AED
965.33 ₮KWD
11,551.18 ₮NZD
2,047.18 ₮DKK
553.66 ₮PLN
977.55 ₮UAH
84.04 ₮NOK
351.03 ₮NPR
24.61 ₮ZAR
209.30 ₮TRY
83.62 ₮VND
0.13 ₮XAU
14,977,213.56 ₮XAG
206,436.66 ₮SDR
4,840.86 ₮
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн “DAYs4SME EXPO-2022” намрын үзэсгэлэн худалдаа өнөөдөр буюу 2022.10.20-нд Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцож байна.
Хан-уул дүүргээс дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд бүртгэлтэй үйл ажиллагаа нь тогтвортой явагддаг 14 аж ахуйн нэгж, иргэд оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.
2022.10.23-ны өдөр буюу Ням гарагийн амралтын өдрийг дуустал Д.Сүхбаатарын талбайд явагдах энэхүү үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, арьс шир, үндэсний хувцас, зөгийн бал, байгалийн ургамлын гаралтай эм бэлдмэл, хүнсний ногоо, цагаан идээ гэсэн олон нэр төрлийн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр худалдаалагдаж “Үйлдвэрлэгчээс хэрэглэгч” гэсэн уриаг бодитоор хэрэгжүүлэх боломжтой.
Цар тахлын нөлөөгөөр сүүлийн 2-3 жилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд борлуулалтын орлого эрс буурч, түүхий эд бараа материалын ханган нийлүүлэлт тасалдах, үнийн өсөлт зэрэг олон хүндрэлтэй нүүр тулсан. Иймд улсаас бодлогын хүрээнд энэ салбарыг дэмжихээр ажиллаж байгаагийн чухал хэсэг бол энэхүү үзэсгэлэн худалдаа бөгөөд үйлдвэрлэгчид түрээсийн төлбөргүй хамрагдаж байгаа нь давуу талыг олгож байна.
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд талбайн түрээсийн төлбөргүй үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцуулах, бараа бүтээгдэхүүнийг өөрийн сэтгүүлд үнэ төлбөргүй сурталчлах, сургалт мэдээллээр хангах зэрэг олон чиглэлд тогтмол үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна.