Өнөөдөр
2025/04/19Улаанбаатар
18 cUSD
3,562.40 ₮EUR
4,050.09 ₮JPY
25.02 ₮CHF
4,351.82 ₮SEK
369.96 ₮GBP
4,725.70 ₮BGN
2,070.68 ₮HUF
9.92 ₮EGP
69.67 ₮INR
41.69 ₮HKD
458.91 ₮RUB
43.92 ₮KZT
6.83 ₮CNY
488.13 ₮KRW
2.50 ₮KPW
27.40 ₮CAD
2,569.25 ₮AUD
2,269.07 ₮CZK
161.73 ₮TWD
109.53 ₮THB
106.64 ₮IDR
0.21 ₮MYR
807.62 ₮SGD
2,714.31 ₮AED
969.88 ₮KWD
11,618.67 ₮NZD
2,111.61 ₮DKK
542.40 ₮PLN
946.54 ₮UAH
86.00 ₮NOK
339.88 ₮NPR
26.08 ₮ZAR
188.83 ₮TRY
93.39 ₮VND
0.14 ₮XAU
11,854,936.91 ₮XAG
116,187.68 ₮SDR
4,825.07 ₮“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд гар урлаачдын 2000 гаруй бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн болж, шилдэг 100 бүтээлийг шалгаруулж батламж гардууллаа. Нийслэлийн есөн дүүрэг, Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан, Баянхонгор, Дархан-Уул аймгийн гар урлаачийн 2000 орчим бүтээлээс шилдгийг шалгаруулсан юм. Шалгарсан бүтээлүүд, гар урлаачидтай Соёлын яам болон “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллаж, 1-3 жилийн хугацаанд бойжуулан, олон улсын зах зээлд гаргахад хамтарч ажиллана.
Шилдэг бүтээлийн шалгаруулалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гар урлаачдад хандан “Та бүхэн бол улс үндэстнийхээ уламжлалт соёлын өвийг ур, ухаанаараа туурвин, түүхэн соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүс билээ. Монгол Улсын Засгийн газар импортоос экспорт руу шилжих бодлогыг барьж байгаа. Энэхүү үзэсгэлэн нь жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, гар урлаачдын бүтээлийг олон улсын зах зээлд гаргах гүүр болж байгаа чухал арга хэмжээ болж байна. Цар тахлын үед хамгийн хүнд сорилт, цохилтыг авсан салбар бол жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид байсан. Энэ ч утгаараа эдийн засгаа сэргээх томоохон арга хэмжээ болж байна гэж харж байна” гэлээ. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ нь Монгол улсын нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 гаруй хувийг, ДНБ-ий 18.3 хувь, нийт экспортын орлогын 2.4 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал ач холбогдолтой салбар юм.