Өнөөдөр

2025/12/08

Улаанбаатар

-10 c
  • USD

    3,545.52 ₮
  • EUR

    4,134.96 ₮
  • JPY

    22.93 ₮
  • CHF

    4,417.27 ₮
  • SEK

    376.62 ₮
  • GBP

    4,734.33 ₮
  • BGN

    2,114.65 ₮
  • HUF

    10.81 ₮
  • EGP

    74.53 ₮
  • INR

    39.38 ₮
  • HKD

    455.49 ₮
  • RUB

    46.71 ₮
  • KZT

    7.05 ₮
  • CNY

    501.56 ₮
  • KRW

    2.41 ₮
  • KPW

    27.27 ₮
  • CAD

    2,542.05 ₮
  • AUD

    2,348.73 ₮
  • CZK

    170.84 ₮
  • TWD

    113.50 ₮
  • THB

    111.25 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    862.97 ₮
  • SGD

    2,737.75 ₮
  • AED

    965.33 ₮
  • KWD

    11,551.18 ₮
  • NZD

    2,047.18 ₮
  • DKK

    553.66 ₮
  • PLN

    977.55 ₮
  • UAH

    84.04 ₮
  • NOK

    351.03 ₮
  • NPR

    24.61 ₮
  • ZAR

    209.30 ₮
  • TRY

    83.62 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    14,977,213.56 ₮
  • XAG

    206,436.66 ₮
  • SDR

    4,840.86 ₮

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОНО

new_a96ae8f702a4770d414ac09e6b1e2b2c051489af.jpg

Үндэсний их баяр наадмын үеэр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home цахим бүртгэлийн системээр 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 6 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас;

- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/

- Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;

- Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).

2.Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

- Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);

- Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.

3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

- Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга